
Цахилгаан автомашин үйлдвэрлэх уралдаан авто салбарын компаниудад ихээхэн зардалтай тусаж байна. Хамгийн сүүлд “Fisker” компани шинээр хөрөнгө босгож, зээл авахгүй бол 12 сарын дараа гэхэд бэлэн мөнгөний нөөцгүй болохоор байгаагаа анхааруулсан юм. Эндээс нэг асуулт урган гарч ирж байгаа нь таны автомашиныг үйлдвэрлэсэн компани дампуурчихвал юу болох вэ?
Орчин үеийн автомашинууд нэг ёсондоо дөрвөн дугуйн дээрх дэвшилтэт компьютер болж хувирсан гэхэд хилсдэхгүй бөгөөд өндөр үнэтэй цэнэг хураагуур, программ хангамжийн байнгын шинэчлэлтээс хэвийн үйл ажиллагаа нь хамааралтай болжээ.
"Хурдацтай тэлсэн цахилгаан автомашины салбарт зарим бизнесүүд дампуурах нь зайлшгүй бөгөөд энэ нь зөвхөн барууны үйлдвэрлэгчдээр хязгаарлагдахгүй"-г “Bloomberg”-ийн нийтлэлч Крис Брайант онцолж байна.
"Өнөөгийн зах зээлд буй БНХАУ-ын цахилгаан автомашины 150 брэндээс 2030 он гэхэд ердөө 25-30 нь тэсэж үлдэнэ" гэж “AlixPartners” зөвлөх үйлчилгээний фирм үзэж байгаа аж.
Зах зээлийн үнэлгээ нь 575 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа “Tesla” л гэхэд 2020 онд анх удаа ашигтай ажилласнаа тайлагнахаасаа өмнө хэд хэдэн удаа дампуурлын ирмэгт дөхөж байсан юм.