logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 98.5 хувьтай байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 28 15:45
    1622
    НЗДТГ: Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 6000 гаруй тонн давс, 4700 орчим тонн бодис нөөцлөөд байна

    2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж, гүйцэтгэл нь 98.5 хувьтай байгааг НЗДТГ мэдээллээ. Энэ онд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж, барилга угсралтын ажил нь тавдугаар сараас эхэлсэн юм.

    Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй 13 мянга 715 айл, өрх байгаагаас 8840 айл, өрхийг эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналтгүй болгох ажлыг хийж байгаа аж. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржийн мэдээлснээр “Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний тасралтгүй байдлыг хангахад бэрхшээл тулгарсан. Давхардсан тоогоор 1.9 сая хэрэглэгч цахилгаан хязгаарлалтад орж, энэ тоо 2025 оны өвөл хоёр дахин өсөх судалгаа гарсан, тиймээс өвлийн оргил ачааллын үед хүндрэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлж нийслэлээс урьд өмнө хийж байгаагүй дулааны эх үүсвэрт хөрөнгө оруулснаар нөхцөл байдлыг шийднэ” гэж үзэж байгаа аж.

    Нийслэлийн долоон дүүргийн 42 агуулахад 94 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэж, 29 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байна. Улаанбаатар хотод 200 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд эдгээр өрх жилд 500-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг. Өнөөдрийн байдлаар шахмал түлшийг 582 гэрээт цэгээр борлуулж байгаа аж.

    Түүнчлэн нийслэлийн хэмжээнд өвлийн улиралд өнгөрсөн 2-3 жилд 3700-5400 тонн давс, 2300-4700 тонн бодис хэрэглэдэг байсан бол өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 6000 гаруй тонн давс, 4700 орчим тонн бодис нөөцлөөд байгааг НЗДТГ мэдээлсэн юм.

    Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийн шинэчлэлт хийгээд байгаа аж. Тухайлбал:  авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй 10 машин, авто замын цэвэрлэгээний шүүрт найман машин, авто замын цэвэрлэгээний вакум соруулагч хоёр машин, даралтат усаар зам угаагч гурван машин, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хуваарилжээ.

    Cэтгэгдэл бичих