logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Илон Маскийн компаниудын үнэлгээ АНУ-ын сонгуулиас хойш $613 тэрбумаар өсөхөөр байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 21 09:57
    439

    Зургийг: Bloomberg

    Дональд Трампын “тэргүүн анд” хочтой болоод буй Илон Масктай ойртохыг хичээж буй хөрөнгө оруулагчид олон болжээ

    Эхлээд “Tesla”-ийн хувьцааны ханш цойлов. Дараа нь “SpaceX” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн стартап болж, мөн “xAI”-ийн үнэлгээ бараг хоёр нугарав. Харин одоо “X” Илон Маскийн улс төрийн эрх мэдэл дээр дөрөөлж, дээрх компаниудын эгнээнд нэгдэх шинжтэй боллоо.

    Илон Маск тус платформд шинэ санхүүжилт татаж, үнэлгээг нь 44 тэрбум ам.доллар хүргэхийг  зорьж буй. Ингэснээр 2022 онд “Twitter”-ийг анх худалдаж авснаас нь хойш үргэлжилсэн шүдний өвчин намжиж, мөн хөрөнгө нь 20 гаруй тэрбум ам.доллароор нэмэгдэх юм. 

    Дональд Трампын засаг захиргааны төсвийн зардал танах ажиллагааг удирдаж, Ерөнхийлөгчийн “тэргүүн анд” хочтой болоод буй Илон Масктай ойртохыг хичээж буй хөрөнгө оруулагчид олон байна. “X”-д санхүүжилт босгох ажиллагаа төлөвлөснийх нь дагуу явагдвал түүний компаниудын үнэлгээ сонгуулиас хойших хугацаанд 613 тэрбум ам.доллароор өсөхийг “Bloomberg” тооцоолжээ.

    Илон Маскийн нийт хөрөнгө АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 50 хувиар арвижиж, мягмар гарагийн байдлаар 397.1 тэрбум ам.доллар хүрээд байна. Хэрэв “X” болон “xAI”-ийн санхүүжилт амжилттай болбол хөрөнгө нь 420 тэрбум ам.доллар давах аж.

    Cэтгэгдэл бичих