logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Цацрал
    Газрын тосны үнэ III сараас хойших дээд дүнгээр өслөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 11 15:00
    267

    Зургийг: Bloomberg

    Өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрч буураад байв

    Зах зээлийн төлөвийг харуулах OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн тайлан танилцуулагдахаас өмнө газрын тосны үнэ гуравдугаар сараас хойших дээд дүнгээр өслөө.

    Даваа гарагт брент төрлийн газрын тосны фьючерс үнэ 2.5 хувиар өсөж, баррель нь 82 ам.доллар дөхөөд байсан бол WTI төрлийн газрын тосны үнэ  78 ам.доллар хүрээд байна.

    OPEC-ийн тайлан гарсны дараа АНУ-аас богино хугацааны эрчим хүчний төлөв байдлын тайлан гарах бол лхагва гарагт Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг сар бүрийн тайлангаа тавих юм.

    OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг энэ оны эцсээр гарцаа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулснаар өнгөрсөн долоо хоногт газрын тосны үнэ сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрч буураад байв.

    Газрын тосны үнэ гурван хувиар өсөж, эргэн сэргэснээр өнгөрсөн долоо хоногийн алдагдлаа эргэн нөхөөд байна. Мөн тус бүлгээс шаардлагатай бол төлөвлөгөөгөө түр зогсоох эсвэл буцаах боломжтой гэдгийг мэдээлжээ. 

    Cэтгэгдэл бичих