logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    Их Британид орон сууцны дундаж үнэ сүүлийн 2 сар дараалан унаад байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 04 сарын 08 14:00
    183

    Зургийг: Hollie Adams/Bloomberg

    Их Британид дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгджээ

    (Bloomberg) -- Их Британид орон сууцны үнэ сүүлийн хоёр сар дараалан буурсан байна. Худалдан авагчид үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдэхээс өмнө урьтан орон сууцууд худалдаж аваад байгаа нь үүнд нөлөөлсөн гэж ипотекийн зээл олгогч “Halifax” компани мэдээллээ.

    Өнгөрсөн сард тус улсад орон сууцны дундаж үнэ 0.5 хувиар буурч, 269 мянган фунт стерлинг болсон бол хоёрдугаар сард орон сууцны үнэ 0.2 хувиар буурсан байна.

    Их Британид энэ сарын нэгний өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгийн татвар нэмэгдээд байгаа аж. Энэхүү татварын өөрчлөлт нь дотоодын гэлтгүй гаднын худалдан авагчдад ч нөлөөлж байгаа аж.

    Лондон хотын үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдын дунд эзлэх гадаад хүмүүсийн хувь нэг хувь болтлоо буурчээ. Энэ нь 2008 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.

     

    Tom Rees, Irina Anghel

    Cэтгэгдэл бичих