logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    “Fitch” Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 05 09:00
    404

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Fitch Ratings: Монголын зэрэглэлд гадаад санхүүжилт, таваарын экспортын хамаарал сөргөөр нөлөөлсөн

    Олон улсын зээлжих зэрэглэлий үнэлгээний “Fitch Ratings” байгууллага Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээсэн байна. Дунд хугацааны өсөлтийн төлөв, мөн нэг хүнд ногдох орлогын хэмжээ “B” түвшинд байгаа ч гадаад санхүүжилт, таваарын экспортоос хэт хараат байгаа нь хязгаарлалт болж байна гэж онцоллоо. 

    Мөн Дэлхийн банкны засаглалын хэмжүүрээр "B" түвшинд багтахуйц үзүүлэлттэй байгаа ч улс төрийн тогтворгүй, нөөц баялгийн хувьд хэт үндсэрхэгтэй холбоотой асуудал арагш татаж байгааг дурджээ.

    Богино хугацаанд харвал уул уурхайн салбарын өсөлт өндөр, өрийн дарамт байгаа ч удахгүй болох сонгууль сорилт болно гэдгийг тодотгосон байна.

    2024 онд экспорт тогтворжихтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт дөрвөн хувь болж саарна гэж үзэж байгаа аж. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн үйл ажиллагаа 2023 оны гуравдугаар сараас эхэлсэн ч гарцын хэмжээ 2025 оноос эрчимтэй өсөхөөр байгаа юм.

    Дунд хугацаандаа уул уурхайн болон дэд бүтцийн төслүүд өсөлт дагуулна гэдгийг “Fitch Ratings” тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих