
Зургийг: Bloomberg/Sean Gallup/Getty Images
Норвег улс уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг бүрэн халсан дэлхийн анхны зах зээл болоход тун ойрхон байна. Тус улсад аравдугаар сард шинэ автомашины нийт борлуулалтын 94 хувийг цахилгаан автомашин бүрдүүлсэн нь БНХАУ-тай харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.
Усан цахилгаан станцуудаас үйлдвэрлэсэн хямд бөгөөд хүртээмжтэй эрчим хүч, Засгийн газрын дэмжлэгийн бодлого хосолсноор Норвегийн энэхүү амжилтад нөлөөлсөн байна.
Энэхүү шинэ хэв маягт норвег жолоочид хэдийн дассан бол компаниуд бизнес загвараа шинээр төлөвлөх шаардлага үүсжээ. Тухайлбал: шатахуун түгээх станцууд цэнэглэх станцууд болон хувирч, дизайн болон бүтээгдэхүүнээ эрс өөрчилж байгаа аж. Мөн цахилгаан автомашин засахад харьцангуй бага хугацаа ордог тул засварын газрууд илүү олон хүнд үйлчлэх үүднээс хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон байна.
Дэлхий дахинд бүрэн “цахилгаанжсан” ирээдүй яг хэзээ ирэх нь тодорхойгүй ч Норвегийн энэхүү жишээ маш сайн туршилтын жишиг болох нь дамжиггүй юм.