logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    Др.Курт М.Кэмпбэлл: Эрчимжүүлэх шаардлагатай хамтын ажиллагааны чиглэлүүдийн нэг нь чухал ашигт малтмал
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 22 16:40
    792
    АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл гуравдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна

    Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататган бэхжүүлэхэд хоёр талын өндөр дээд айлчлалын давтамжийг нэмэгдүүлэхээр  тохиролцлоо. Мөн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийн талаар санал солилцсон байна.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл "АНУ нь Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэдэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцааны түвшнийг ахиулах, хамтын ажиллагааг улам олон салбарт өргөжүүлэх, иргэд солилцоог нэмэгдүүлэх, найрамдал нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө тууштай байгаа"-гаа тэмдэглэв.

    Др.Курт М.Кэмпбэлл Монголд хийж буй айлчлалаасаа өмнө Энэтхэг, Номхон далайн төлөөх гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх уулзалтыг Япон болон Филиппиний түншүүдтэй хийжээ.

    Уул уурхайгаас ихээхэн хамааралтай Монгол Улс БНСУ зэрэг улстай чухал ашигт малтмалын чиглэлд хамтран ажиллаж эхлээд байгаа бөгөөд АНУ-тай энэ чиглэлд өнгөрсөн онд тохиролцоонд хүрсэн юм. Чухал ашигт малтмалын чиглэл нь хурдасгах хэрэгтэй байгаа салбаруудын нэг болохыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл онцоллоо.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др.Курт М.Кэмпбэлл

    Мөн ойрын хугацаанд АНУ руу шууд нислэг эхлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар ярилцсаныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга мэдээлэв.

    Үүнээс өмнө АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган "Цаг хугацаа орохуйц заавал хийж гүйцэтгэх ёстой ажлууд байгаа. Иймд 2025-2026 онд шууд нислэг үйлдэж эхэлнэ гэж найдаж байна" гэж “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих