logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ногоон зээлийн хамрах хүрээ өргөжиж, амины сууц, цахилгаан автомашинаас халив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 16 10:00
    481
    Сүүлийн жилүүдэд ногоон санхүүжилтийн урсгал нэмэгдэж, үүнийг дагаад ногоон зээлийн олдоц сайжирч байна

    S&P 500 ESG Index”-ийг харвал энэ он гарсаар 19.1 хувиар өсөөд байгаа нь (11 дүгээр сарын 15-ны байдлаар) “S&P 500 Index”-ийг давсан үзүүлэлт болж байна. Энэ нь ногоон санхүүжилт, нөлөөллийн хөрөнгө оруулалт хүрээгээ улам бүр тэлж байгаагийн нэг жишээ юм. Сүүлийн жилүүдэд дотоодын зах зээлд ч ногоон санхүүжилт, ногоон зээл нь тренд сэдэв болж буй гэхэд хилсдэхгүй. Одоогоор банкнуудын ногоон зээл олгож буй жишээнээс дурдвал амины орон сууц, цахилгаан автомашин зэрэг сонголтуудаас гадна төдийлөн түгээмэл бус сонирхолтой бүтээгдэхүүнүүд ч байна.

    Тоо юу өгүүлж байна?

    Оны эхний хагаст банкнуудын олгосон нийт зээлийн 0.7 хувийг ногоон зээл эзэлж байгааг Монголбанк мэдээлсэн юм. Ижил хугацаанд Банк бус санхүүгийн байгууллагуудын олгосон ногоон зээлийн нийт үлдэгдэл 127.2 тэрбум төгрөг болсон нь нийт зээлийн багцынх нь 4.1 хувьтай тэнцсэнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлжээ.

    unnamed.jpg

    Нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай тээврийн хэрэгсэлд 117 тэрбум төгрөгийн зээл олгосон нь нийт зээлийн үлдэгдлийн 92.1 хувийг дангаараа бүрдүүлсэн бол ногоон барилга тав хувь, эрчим хүчний хэмнэлттэй төсөл 1.9 хувь, сэргээгдэх эрчим хүч 0.2 хувийг бүрдүүлжээ.

    Цахилгаан скутер, унадаг дугуй

    Түгжрэлээс зайлсхийж, явган хүнээс дөрөв дахин хурдтай зорчих боломж байгааг энэ зун түрээсийн скутерууд нийслэлчүүдэд ойлгуулсан гэхэд болно. Банкнуудын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн дунд цахилгаан мотоцикл, цахилгаан скутер болон бүх төрлийн унадаг дугуй багтдаг байгаа аж. Тухайлбал: зарим банк цахилгаан скутер худалдан авахад таван сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгож байгаа юм.

    CHIP багц

    Улаанбаатар хот болон төв суурин газруудад түүхий нүүрс, шахмал түлшнээс үүдэлтэй агаарын бохирдол, мөн стандарт бус зуухны хэрэглээ, дутуу шаталтаас үүдэлтэй эрүүл мэндэд учирч болох эрсдэлүүд өндөр түвшинд байсаар байна. Нэг өрхөөс жилд гардаг нийт хог хаягдлын 66 орчим хувь нь нүүрс, үнс тортогтой холбоотой байдаг судалгаа гарсныг “People in Need” ОУТББ-ын Хөтөлбөрийн менежер Г.Булгантамир  мэдээлж байлаа.

    Монгол гэрт амьдардаг иргэдийн хувьд энэ асуудалд чиглэсэн ногоон зээлийн таатай сонголт нь гэрийн халаалт, агаар сэлгэлтийг зөвхөн цахилгаанаар шийдэх CHIP багц бүтээгдэхүүн юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй CHIP багцад банкнууд жилийн 8-16 хувийн хүүтэй, 3-5 сая хүртэлх төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд өнөөг хүртэл нийт 2000 гаруй өрх энэхүү багцыг ашиглаж буйг “People in Need” ОУТББ онцолж байв.

    Органик бордоо

    Ургамал, амьтны гаралтай органик түүхий эд, хог хаягдлын задралын үр дүнд гаргаж авдаг компост бордоо үйлдвэрлэх тоног, төхөөрөмж худалдан авахад банкнууд мөн ногоон зээл олгож буй. Ялангуяа мал нядалгааны газруудаас гарч буй хаягдал болон малын өтөг бууц, түүгээр зогсохгүй ургамлын хальс, тахианы сангас ашиглан бордоо хийж буй компаниудын тоо нэмэгдэж байна.

    Cэтгэгдэл бичих