logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Анхаарч байх 10 компани (2024 оны III улирал)
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 04 16:35
    979

    Зургийг: Illustration: Milo Targett for Bloomberg Businessweek

    Хөрөнгө оруулагчдын хувьд III улиралд анхаарч байх 10 компанийг онцолж байна

    "Bloomberg Intelligence"-ийн шинжээчид салбар бүрийн 2000 гаруй компанид дүн шинжилгээ хийж, энэ онд анхаарч байх 50 компанийг нэрлэснийг өмнө нь хүргэж байв. Харин энэ удаад 2024 оны III улиралд чухал өөрчлөлт хийж, ихээхэн анхааралд өртөх төлөвтэй 10 компанийг “BI” өөрсдийн “Focus Ideas” итгэлийн хэмжүүрт тулгуурлан тодорхойлжээ. 

    NINTENDO

     Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $70.5 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $8.8 тэрбум

    Борлуулалтын өсөлтийг таамаг                               -27%

    Ерөнхийлөгч                                                             Шүнтаро Фүрүкава

    “Switch” консолынхоо шинэ хувилбарыг танилцуулах товыг тодорхойлоогүй хэвээр тул видео тоглоомын тус компани дөрөвдүгээр сараар эхэлсэн санхүүгийн жилд техник хангамжтай нь холбоотой зах зээлийн хүлээлтэд хүрэхээргүй байна. Энэ нь “Nintendo”-ийн шинэ тоглоом харьцангуй цөөн байгаатай хосолсноор компанийн ашиг нь дундаж төсөөллөөс 10 хувиар доогуур байхыг харуулж байна. - Нэтан Найду

    Өдөөгч хүчин зүйл:

    II улирлын эцсийн байдлаар программ хангамжийн салбарын орлого болон техник хангамжийн борлуулалт үргэлжлэн буурахаар байна.

    THK

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                  $2.3 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                               $2.4 тэрбум

    Борлуулалтын өсөлтийг таамаг                               -8%

    Гүйцэтгэх захирал/ТУЗ-ийн дарга                           Акихиро Терамачи

    Хиймэл оюунтай холбоотой бүхий л зүйлд чиглэсэн сонирхол огцом өсөж байгаа нь электроник, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад дэм өгөх хандлагатай байна. “THK” нь дэвшилтэт чип үйлдвэрлэлд нэн чухал үүрэгтэй өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжүүдэд зориулсан чиглүүлэгч зам үйлдвэрлэдэг. Тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь компанийн олон улсад гаргасан хувьцааны 50 хувийг бүрдүүлдэг тул маш өвөрмөц позиц бий болгож, орлогын өсөлтөд нь нөлөөлөхөөр байна. - Такэши Китаура

    Өдөөгч хүчин зүйл:

    Япон улсын машин механизм, чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн захиалга II хагаст сэргэж эхэлснээр хөрөнгө оруулалт нь дагаад өсөх төлөвтэй.

    GALAXY 

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $20.8 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $5.7 тэрбум

    Борлуулалтын өсөлтийг таамаг                               26%

    ТУЗ-ийн дарга/Үүсгэн байгуулагч                           Луй Чэ Ү

    Казиногийн сүлжээ ажиллуулдаг уг компани саяхнаас Макаод бизнесээ өргөжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор орлогын өсөлт болон зах зээлд эзлэх хувь нь II хагасаас эрчимжих төлөвтэй. “Galaxy” Макаогийн алдарт “Cotai Strip”-д үл хөдлөх хөрөнгийн кластер бий болгосон нь тус компанийг тус арлын казино зах зээлд тэргүүлэгч болгоод зогсохгүй шинээр барьсан “Galaxy Arena”-даа хүлээн авах тоглолтууд зэргээр мөрийтэй тоглоомын бус үйл ажиллагаа нь ч тэлж байгаа юм.  - Анжела Хан  Ли

    Өдөөгч хүчин зүйл:

    “Galaxy”-ийн Макао дахь зуны амралт, аялалд зориулсан бизнес нь компанийн шинэ “Andaz” зочид буудал зэрэг үл хөдлөх хөрөнгийн бизнес, энтертаймент арга хэмжээний бизнесээс илүү хурдацтай тэлэхээр байна. 

    DIAGEO 

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                  $71.8 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $20.9 тэрбум

    Борлуулалтын өсөлтийг таамаг                               2%

    Гүйцэтгэх захирал                                                    Дебра Анн Крю

    Шотланд виски, текила үйлдвэрлэлээр олон улсад тэргүүлж, нийт орлогынхоо 40 хувийг тэдгээрээс бүрдүүлдэг “Diageo” компани 2025 оны санхүүгийн жилд борлуулалтаа тав гаруй хувиар нэмэгдүүлэх магадлалтай. Савласан текила коктейль зэрэг шинэ бүтээгдэхүүн, мөн маркетингдаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж буй нь хэрэглэгчдийн сонирхол тус компанийн өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүд рүү шилжихэд түлхэц болно. - Данкан Фокс

    Өдөөгч хүчин зүйл:

    АНУ, БНХАУ дахь бараа, бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээндээ эргэн очиж байгааг энэ санхүүгийн жилийн эцсийн тайлангууд харуулна. "Diageo"-ийн оновчтой брэнд стратегийн үр дүнд борлуулалт нь өсөх магадлалтай.

    SAP

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $244 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $36.4 тэрбум

    Борлуулалтын өсөлтийн таамаг                              8%

    Гүйцэтгэх захирал                                                    Кристиан Клейн

    Үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүнүүд тус компанийн нийт борлуулалтын гуравны хоёрыг бүрдүүлдэг болсон бөгөөд энэ онд үргэлжлүүлэн 20 хувиар өсөх төлөвтэй. Харин 2025 онд мэдээллийн технологийн зарцуулалт өргөн хүрээнд сэргэхээр байгаа нь “SAP”-ийн өсөлтөд улам эрч өгч, борлуулалт нь 10 хувиар өсөхөд дэм болно. - Анураг Рана

    Өдөөгч хүчин зүйл:

    “SAP”-ийн үүлэн технологийн захиалга 25 гаруй хувиар өссөнийг компанийн долоодугаар сарын эцсийн тайлангаас харна гэсэн хүлээлттэй байж болно. Энэ нь III улиралд бүр ч эрчимжих хандлагатай байна.

    SANDVIK

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $25.3 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $12 тэрбум

    Борлуулалтын өсөлтийн төлөв                               1%

    Ерөнхийлөгч/Гүйцэтгэх захирал                             Стефан Ронни Вайдин

    Хүнд машин механизм үйлдвэрлэгч тус компани орлогынхоо тэн хагасыг уул уурхайн компаниудаас бүрдүүлдэг. Уул уурхайн салбарынхан оны хоёрдугаар хагаст хөрөнгийн зардлаа өсгөх төлөвтэй нь “Sandvik”-д давуу тал болно. Ялангуяа алт, зэс олборлогчдод нийлүүлэх тоног төхөөрөмжийн зах зээлд Sandvik томоохон байр суурь эзэлдэг учраас алт, зэсийн компаниуд ашгийнх нь дийлэнх хувийг бүрдүүлэхээр байна. Үүнээс гадна бараа материалынхаа илүүдэл нөөцийг борлуулж ашгаа өсгөх боломж бий. – Омид Вазири

    Өдөөгч хүчин зүйл

    “BHP” зэрэг Австралийн томоохон олборлогчид наймдугаар сард бүтэн жилийн тайлангаа танилцуулах үеэрээ тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийн зардлаа дорвитой нэмэгдүүлэх төлөвтэй байна. Энэ нь мэдээж “Sandvik”-ийн өсөлтийг дэмжих юм.

    CORNING

    Танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $33.6 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $14 тэрбум

    Борлуулалтын өсөлтийн төлөв                               3%

    ТУЗ-ийн дарга/Гүйцэтгэх захирал                           Венделл П.Уикс

    Шилэн кабель үйлдвэрлэлээр АНУ-д тэргүүлэгчийн хувьд “Corning” компани нь өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд олгосон Засгийн газрын дэмжлэгийн багцыг авч чаджээ. Мөн хиймэл оюуны дата төвүүдийн өсөлт нь шилэн кабелийн эрэлтийг нэмэгдүүлснээр ашиг хүртсэн байна. Хэдий өнгөрсөн жилд тус компанийн нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, харилцаа холбооны дэд бүтцийн зардлаа танасан ч 2025 он хүртэлх орлого нь 20 гаруй хувиар өсөх төлөвтэй байна.  - Ву Жин Хо

    Өдөөгч хүчин зүйл

    АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 42 тэрбум ам.долларын “Өндөр хурдны интернетийн хүртээмж, санхүүжилт, дэд бүтцийн хөтөлбөр”-ийн 50 мужид олгох төсвийн хуваарилалтыг оны III улиралд зарлана.

    NIKE

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $142 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $51.2 тэрбум

    Борлуулалтын өсөлтийн төлөв                               -1%

    Ерөнхийлөгч/Гүйцэтгэх захирал                              Жон Жозеф Донахо II

    “Pegasus premium” зэрэг гүйлтийн гутлын шинэ загваруудаа гаргаж, Air франчайзаа тэлэх арга хэмжээ авч байгаа нь тус компанийн орлогыг дэмжих алхмууд болохоор байна. Олимп болон бусад спортын томоохон арга хэмжээүүдийн ачаар хоёр жилийн турш тааруу байсан ашгаа сэргээх боломж бүрдэж байна. - Пунам Гоял

    Өдөөгч хүчин зүйл

    Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн болон VII-VIII сард зохиогдох Парисын Олимп нь “Nike”-ийн сүүлд гаргасан бүтээгдэхүүнүүдийн борлуулалтыг дэмжихээр байна.

    RH 

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $4.1 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $3.2 тэрбум

    Борлуулалтын өсөлтийн төлөв                                5%

    Гүйцэтгэх захирал/Үүсгэн байгуулагч                      Гарри Ж.Фридман

    Тус компанийн удирдлагын зүгээс 2024 онд орлогоо найм гаруй хувиар өсгөнө гэж тооцоолж байгаа нь үнэн хэрэгтээ хэт эерэг төсөөлөл болж байна. Учир нь өнгөрсөн онд борлуулалт нь буурч, энэ оны эхний улирал хүртэл үргэлжилсний зэрэгцээ тавилгын эрэлт сэргэхгүй удаж байгаа юм. Тус компанийн тавилгын борлуулалт нь нийт орлогын гуравны хоёрыг дангаар бүрдүүлдэг учраас зорилтот өсөлтдөө хүрэхгүй байх эрсдэлтэй юм. - Линдсей Датч

    Өдөөгч хүчин зүйл

    Есдүгээр сард гарах II улирлын борлуулалтын өсөлтийн үзүүлэлт нь эрэлт дорвитой сэргэнэ гэсэн өмнөх таамагт хүрэхгүй байх төлөвтэй байна.

    HCA

    Товч танилцуулга

    Зах зээлийн үнэлгээ                                                 $88.6 тэрбум

    2024 оны борлуулалтын таамаг                              $69.6 тэрбум

    Борлуулалтын өсөлтийн төлөв                               7%

    Гүйцэтгэх захирал                                                     Самуэль Н Хазен

    АНУ-д эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд цалин хөлс нэмэх, бараа үйлчилгээний өртөг нэмэгдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрэлт буурах зэрэг асуудлууд тулгарч байна. "HCA" компанид ч ялгаагүй дээрх шалтгаануудын улмаас ашгийн маржин нь агших эрсдэл үүсэж болзошгүй байна. 2024-2025 онд ашиг нь 4-6 хувиар өсөх төлөвтэй байгаа нь шинжээчдийн таамаглаж байсан 10 хувьд хүрэхгүй үзүүлэлт. - Глен Лосев

    Өдөөгч хүчин зүйл

    Долоодугаар сарын эцсээр гарах II улирлын тайланд өсөлтийн өмнөх төсөөллөө бууруулах өндөр магадлалтай байна.

    Cэтгэгдэл бичих