logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto”, “Glencore” нэгдэж, уул уурхайн салбарын хамгийн том компани бий болох уу?
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 17 11:30
    785
    “Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна

    “Rio Tinto” болон “Glencore” компани бизнесээ нэгтгэхээр анхан шатны яриа хэлэлцээ хийснийг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээллээ.

    Хэрэв амжилттай болбол энэ нь уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том хэлцэлд тооцогдож, одоогийн тэргүүлэгч “BHP”-ийг ардаа орхих нүсэр компани бий болох аж. Хоёр компанийн хэлэлцээ одоо үргэлжилж байгаа эсэх нь тодорхой бус байгаа юм.

    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Rio Tinto”-ийн зах зээлийн үнэлгээ сүүлийн байдлаар 103 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй бол “Glencore”-ийн үнэлгээ 55 тэрбум орчим ам.доллар байна.

    Дээрх мэдээлэл гарсны дараа “Rio Tinto”-ийн Сиднейд бүртгэлтэй хувьцааны ханш 1.8 хүртэлх хувиар унасан бол “Glencore”-ийн АНУ-д бүртгэлтэй хувьцаа 8.7 хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих