logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Энх-Од
    БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт анх удаа нийт борлуулалтын 50 хувийг давлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 08 10:00
    275

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт VII сард 879 мянган нэгж хүрчээ

    БНХАУ-д цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт анх удаа нийт автомашины борлуулалтын 50 хувийг давсан нь тус улсын автомашины зах зээлд түүхэн үзүүлэлт боллоо.

    БНХАУ-д "шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл" гэсэн ангилалд багтдаг цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалт долоодугаар сард 879 мянган нэгж хүрч, нийт борлуулалтын 50.8 хувийг бүрдүүлсэн байна.

    Харин нийтэд нь авч үзвэл долоодугаар сард шинэ автомашины борлуулалт хоёр хувиар буурч, 1.73 сая болсныг тус улсын Суудлын автомашины холбооны урьдчилсан тайлан харуулж байна.

    Дэлхийн бусад оронд цахилгаан автомашины эрэлт буурч байгаа хэдий ч БНХАУ-д цахилгаан автомашины салбарын өсөлт эрчээ алдаагүй байгааг дээрх үзүүлэлт харууллаа.

    Цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй “BYD” компанийн Гүйцэтгэх захирал Ван Чуанфу энэ оны гуравдугаар сард “БНХАУ 50 хувийн босгыг удахгүй давна” гэж таамаглаж байжээ.

    Cэтгэгдэл бичих