
Зургийг: Marlene Awaad/Bloomberg
“Alibaba” группийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма өнгөрсөн долоо хоногт “Hangzhou Ma’s Kitchen Food” хэмээх хүнсний жижиг компани байгуулснаа зарлалаа. Үүгээр олон нийт түүнийг бизнестээ эргэн ирж байна гэж таамаглаж байна. Жак Магийн шинэ компани ууталж савласан газар тариалангийн бүтээгдэхүүн худалдаалах аж.
2020 онд БНХАУ-ын Засгийн газар Жак Магийн “Alibaba” болон “Ant” компанид хязгаарлалт тавьснаас хойш тэрбээр олны анхаарлаас зайдуу байсан юм.
“Hangzhou Ma’s Kitchen Food” компани 1.4 сая ам.долларын эхлэлийн хөрөнгө бүртгүүлсэн нь “Tian-Yancha” компанийн дата мэдээллээс харж болохоор байна.
Үүнээс гадна БНХАУ-ын “Alibaba” групп үүлэн технологийн бизнесээ шинэчлэх ажлын хүрээнд эхний алхмаа хийж, удирдлагын багаа томиллоо. Тухайлбал: "Alibaba Cloud Intelligence"-ийн Гүйцэтгэх захирлаар Эдди Вуг томилсныг ойрын эх сурвалж мэдээлжээ. Мөн "Cloud" буюу “ARM”-д суурилсан БНХАУ-ын дотоодын үүлэн технологийн үйлчилгээний хэлтсийг “Alibaba” группийн дэд Ерөнхийлөгч Лю Вэйгуан хариуцаж ажиллахаар болсон байна.
БНХАУ-ын технологийн ууган компаниудын нэг болох “Alibaba” групп АНУ чипийн экспортдоо хязгаарлалт тавих болсонтой холбоотойгоор "Alibaba Cloud Intelligence" охин компанийн үйл ажиллагааг салгахаар төлөвлөөд байснаа цуцалсан юм. Ингэснээр тус компани бараг хоёрхон өдөрт 24 тэрбум ам.долларын нөхөн төлбөрт унаж, хөрөнгө оруулагчдын урмыг хугалсан аж. Ийнхүү өнгөрсөн оноос хойш хариуцаж ажиллах хүнгүй болоод байсан "Alibaba Cloud Intelligence" шинэ захирал, шинэ стратегитайгаар эргэн ирж байна.