logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: “Orano Mining”-тай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 01 сарын 17 09:00
    338

    Зургийг: badrakhenergy.com

    Ураны төслөөс Монголын тал 51 хувийн өгөөжийг авч, нийт 17.1 их наяд төгрөгийн ашиг хүртэнэ

    Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Orano Mining” компанитай байгуулах ураны төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар өнөөдөр гарын үсэг зурна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болохоор байгаа юм.

    Гэрээг байгуулснаар цаашид гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад томоохон түлхэц болохоос гадна уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг болохыг Засгийн газар онцолж байв.

    Гэрээ байгуулагдсанаар “Orano Mining”-ийн анхны хөрөнгө оруулалт нь 400 сая ам.доллар байхаар тохирсон бөгөөд 2028 он хүртэл бүтээн байгуулалтыг хийж, олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөн, газар дор уусган баяжуулах технологиор уран олборлох юм.

    Төслөөс Монголын тал нийт 17.1 их наяд төгрөгийн ашиг хүртэх тооцоотой байна. АМНАТ, ААНОАТ, давуу эрхтэй 10 хувийн хувьцааны ногдол ашиг болон бусад төлбөрөөс өгөөж хүртэхийг ажлын хэсгийнхэн мэдээллээ.

    Хэрэв Монголын талын хүртэх өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд хөрөнгө оруулагч тал тохируулга хийж нэмэлт төлбөрийг Засгийн газарт төлөхөөр зохицуулсан нь гэрээнд тусгасан Монголын талын томоохон давуу тал болохыг ЗГХЭГ-ын дарга тодотгож байсан юм.

    Мөн Монгол Улсын Засгийн газар бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг зарцуулах эрхтэй. Компани жилд 250 мянган тонн шар нунтаг гаргана гэж тооцоолжээ.

    Үйлдвэрийн үйл ажиллагааны үед жил бүр 125-200 тонн аюултай хог хаягдал гарах урьдчилсан тооцоо байгаа юм. Иймд байгаль орчны менежментэд 400 сая ам.доллар зарцуулж, 2028 оноос хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулахаар төлөвлөснийг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих