logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    НҮБ: Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд махны хэрэглээгээ багасгах хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 27 16:36
    347

    Зургийг: Instants/Getty Images

    Хүнсний систем нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг орчим хувийг бүрдүүлж байна

    12 дугаар сарын эхээр Дубай хотноо болох “COP28” дээд хэмжээний уулзалтын үеэр НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд барих зорилтын хүрээнд дэлхийн хүнсний системийн замын зураглалыг танилцуулна.

    Тэрхүү зураглалд амьтны гаралтай мах хэтрүүлэн хэрэглэдэг улс орнуудад махны хэрэглээгээ хязгаарлахыг зөвлөсөн байна. Харин махны дутуу хэрэглээ нь хоол тэжээлийн ихээхэн асуудалд хүргэж буй хөгжиж буй орнууд мал аж ахуйгаа сайжруулах шаардлагатай болно гэж НҮБ-аас мэдэгджээ.

    Хүнсний систем нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг. Энэ ул мөрийн ихэнх хэсэг нь метан хий, ойгүйжилт, биологийн төрөл зүйлийн хомсдолын гол эх үүсвэр болох мал аж ахуйтай холбоотой аж. 

    Cэтгэгдэл бичих