logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Сонгууль 2024
    Нийтлэлийг хуваалцах
    О.Нарантуяа
    СЕХ: Саналын хуудас 48 гишүүнийг пропорциональ, 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгох 2 хэсэгтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 07 15:25
    493

    Зургийг: С.Батсайхан

    Өнөөдрийн байдлаар 23 нам, хоёр эвслийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээд байна

    Сонгуулийн саналын хуудас хоёр байхаар буюу нам, эвслийг сонгох болон нэр дэвшигчдийг сонгох хуудас хоёр тусдаа байхаар Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэлээ. 

    Энэ удаагийн сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэл тодорхой болоод байгаа бөгөөд удахгүй бие даан нэр дэвшигчдийн оролцох эсэх дүгнэлтийг гаргах юм байна. Эхний ээлжид 77 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө шалгуулахаар ирүүлээд байгаа аж.

    Саналын хуудсанд хамгийн ихдээ 250 хүн бичигдэнэ, нэг сонгогч гурав орчим минут саналаа өгөхөөр байгааг урьдчилсан байдлаар тооцоолжээ. Иймд зарим олон сонгогчтой газар санал тоолох төхөөрөмжийг нэмэхийг Сонгуулийн ерөнхий хороо тодотгов. Урьдчилсан тооцооллоор улсын хэмжээнд 2196 санал авах байр ажиллахаар байна.  

    Үүнээс гадна энэ он гарсаар сонгуулийн санал авах өдрийг дуустал сонгогчдын санал татах зорилгоор явуулахыг хориглосон үйл ажиллагааг хуульчлаад байгаа юм. Үүнд мөнгө, эд зүйл тараах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилгоор санал асуулга авах, нийтлэх зэрэг багтаж байна. Мөн тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгч зарлахыг хоригложээ.

    СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир

    СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ

    Үүнээс гадна өнөөдрийг хүртэл сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой 23 гомдол санал ирснээс 15 нь зөрчлийн шинжтэй, найм нь гэмт хэргийн шинжтэй байсан байна. Хууль бус сурталчилгаа явуулж байна гэх мэдээлэл түгээмэл ирж байгааг Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих