logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Казахстаны “Kazatomprom” БНХАУ-д уран нийлүүлэх нүсэр хэлцэл хийх эсэхээ ирэх сард шийдвэрлэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 10 сарын 16 15:35
    480

    Зургийг: kazatomprom.kz

    АНУ, Япон, Франц зэрэг 22 улс 2050 он гэхэд атомын цахилгаан станцын хүчин чадлаа гурав дахин өсгөхөөр амлаад байна

    Дэлхийд ураны олборлолтоор тэргүүлдэг Казахстан улс БНХАУ-ын цөмийн эрчим хүчний салбарт ураны баяжмал нийлүүлэх түүхэн хэлцэл хийх эсэхээ ирэх сард шийдэх гэж байна.

    Төрийн өмчит “Kazatomprom” компанийн хувьцаа эзэмшигчид 11 дүгээр сарын 15-нд болох ээлжит бус хуралдаанаар БНХАУ-ын “National Uranium Corp” болон “CNNC Overseas” компанитай хийх хэлцлийг дэмжих асуудлаар саналаа өгөх юм.

    Казахстаны хуулийн дагуу хэлцлийг батлахад хөрөнгө оруулагчдаас зөвшөөрөл авах шаардлагатай байгаа аж.

    "Гэрээний нийт үнийн дүн компанийн хөрөнгийн дансны үнийн 50 хувь ба түүнээс дээш хувийг бүрдүүлэхээр байгаа" гэж “Kazatomprom” пүрэв гарагт гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна.

    Атомын цахилгаан станцын түлшний эрэлт үлэмж хэмжээнд нэмэгдэх хүлээлтийн нөлөөгөөр сүүлийн дөрвөн жилийн турш ураны үнэ эрс өсөөд байгаа үетэй энэхүү хэлцэл давхцаж байна.

    Өнгөрсөн онд АНУ, Япон, Франц зэрэг 22 улс 2050 он гэхэд цөмийн энергийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгөөд буй.

    “Kazatomprom” өнгөрсөн оны 11 дүгээр сард БНХАУ-ын компаниудтай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурснаа зарласан ч ураны нийлүүлэлтийн хэмжээг нууцын зэрэглэлтэй гэсэн үндэслэлээр ил болгоогүй юм. Тус компанийн 75 хувийг Казахстаны Засгийн газар эзэмшдэг аж.

    Cэтгэгдэл бичих