logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Батбуян
    БНХАУ-д нүүрсний үнийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 27 16:55
    2261

    Зургийг: Na Bian/Bloomberg

    BI: Тонн нүүрсний үнэ 400 юаниас буурвал БНХАУ-ын ихэнх компани алдагдал хүлээнэ

    (Bloomberg) -- БНХАУ-д нүүрсний үнийн уналт гүнзгийрэх төлөвтэй байна. Томоохон боомтуудад нүүрсний нөөц бараг дээд хэмжээндээ тулж, өмнөх оны мөн үеэс гурав дахин өндөр байгааг БНХАУ-ын Нүүрсний тээвэр, ханган нийлүүлэлтийн холбоо мэдээлжээ. Ингэснээр өнгөрсөн онд 20 гаруй хувиар буурсан нүүрсний үнэ үргэлжлэн буурах эрсдэл үүсээд байна.

    Сара Чан зэрэг “Morgan Stanley”-ийн шинжээчид нүүрсний үнийн уналт хязгаартаа хүрээгүй байна гэж тодотголоо. Мөн “Хэрэв тонн нүүрсний үнэ 400 юаниас доошилбол тус улсын дийлэнх олборлогч компаниуд алдагдал хүлээж магадгүй” гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Энэ нь одоогийн нүүрсний үнээс 40 хувиар доогуур түвшин юм.

    ok.png

    Нүүрс олборлолтоор БНХАУ-д тэргүүлдэг Төрийн өмчит “China Shenhua Energy” компани л гэхэд ашигт ажиллагаа нь буурсныг энэ долоо хоногт мэдээлжээ. Нөөц их байгаагаас үүдэн нүүрсний нэгжийнхээ төсвийг бууруулж, гадаадын нүүрсний захиалгыг зогсоосон гэж тодотгосон байна.

    Түүнчлэн нөхцөл байдал тус улсын жижиг уурхайнуудад бүр хүнд тусаж байгаа аж. Тухайлбал: Шаньси мужийн компаниуд ажилчдынхаа цалин хөлсийг танаж, зарим нь үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.

    Cэтгэгдэл бичих