logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Хар баасан гараг”-т америкчууд цахимаар $9.8 тэрбумын худалдан авалт хийж, дээд амжилт тогтоов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 27 14:10
    180

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    Энэ долоо хоногт "Cyber Monday" эхэлж байна

    Өнгөрсөн долоо хоногт тохиосон АНУ-ын “Хар баасан гараг”-ийн цахим худалдааны борлуулалт 9.8 тэрбум ам.доллар хүрч, дээд амжилт тогтоосныг “Adobe Analytics” мэдээлсэн байна. Энэ нь баярын улирлын борлуулалт тааруу байна гэсэн шинжээчдийн таамгийн давсан үзүүлэлт болсон бөгөөд зах зээлд эерэг дохио өглөө.

    “Хар баасан гараг”-ийн цахим худалдааны борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 7.5 хувиар өсөхөд цахилгаан бараа, ухаалаг бугуйн цаг, зурагт, аудио төхөөрөмжийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

    Борлуулагчид төлбөрийн уян хатан нөхцөл санал болгож буй төдийгүй "одоо худалдаж аваад, дараа нь төл" нөхцөлтэй худалдан авалт Талархлын баярын өмнөх долоо хоногийнхоос хойш 72 хувиар өсөөд байгаа аж.

    Энэ жил АНУ-ын иргэдийн цар тахлын үеийн хуримтлал буурч, зээлийн хүү сүүлийн 20 гаруй жилийн дээд түвшинд хэвээр байгаатай холбоотойгоор баярын өдрүүдэд зарцуулалтаа нэмэгдүүлэх нь сорилт болоод байсан юм.

    Cэтгэгдэл бичих