logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Сүүлийн 5 жилд бэлэн бус гүйлгээний тоо жилд дунджаар 37 хувиар, QPay-ээр дамжсан гүйлгээний тоо 216 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 27 11:10
    842

    Зургийг: QPay Mongolia

    Дижитал шийдэлд хөрөнгө оруулагч “Инновэйшн Инвестмент” 20 хувиа олон нийтэд санал болгож байна

    Монголын бүх банкны аппликэйшнд нэвтэрсэн “QPay” системийг хөгжүүлсэн “Инновэйшн Инвестмент” компани технологийн салбарын ээлжит IPO-ийг хийх гэж байна. Гадаадын зах зээлд гарахаар зорьж буй тус компанийн бий болгосон үнэ цэн, өсөлтийн замнал, цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

    Төлбөрийн системийн "зангилаа цэг"

    Өнгөрсөн оны байдлаар дотоодод нийт гүйлгээний 90 орчим хувь нь карт, банкны аппликейшн гэх мэт бэлэн бус хэлбэрээр хийгдэж байгааг Монголбанкны Төлбөр тооцооны газраас мэдээлж байв. Мөн хөдөлгөөнт банкны үйлчилгээний хэрэглэгчид 2023 оны II улиралд давхардсан тоогоор 6.8 сая хүрснээс нийт гүйлгээний тэн хагасыг нь зөвхөн банкны апп-аар хийсэн гүйлгээ бүрдүүлжээ. Банкнууд дундаа ийнхүү нэгдсэн платформтой болж, бэлэн бус гүйлгээг улам хялбаршуулах боломж бүрдүүлэхэд “QPay” систем голлох үүрэгтэй “зангилаа цэг” байдлаар оролцсон юм.

    unnamed.jpg

    “QPay” технологийн шийдлээ маш сайн хөгжүүлж, ялангуяа банк хоорондын гүйлгээний аюулгүй байдал, нууцлалын стандартыг өндөр түвшинд хангаж чадсан нь зах зээлд одоогийн байр сууриа олох түлхэц болсныг “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Гантулга онцолж байлаа.

    2022 онд “QPay”-ээр дамжин 63 сая гүйлгээ хийгдсэн нь Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн 4.1 гаруй хувийг эзэлсэн байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд нийт бэлэн бус гүйлгээний тоо жилд дунджаар 37 хувиар өсөж байхад “QPay” үйлчилгээгээр дамжсан гүйлгээний тоо 216 хувиар өсөж байжээ. Харин хамгийн консерватив төсөөллөөр авч үзвэл "QPay" 2027 онд зах зээлийнхээ 12.5 хувийг эзэлдэг болно гэж “Гэрэгэ Эстимэйт” тооцоолжээ.

    Тогтвортой өсөлтөө хадгална

    “Инновэйшн Инвестмент” компани олон нийтэд компанийнхаа 20 хувийг, нэгж хувьцаа тус бүрийг нь 225 төгрөгөөр үнэлэн санал болгож 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хувьцааны төвлөрөл харьцангуй багатай тус компани нийтэд санал болгох хувьцааныхаа 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад хуваарилж буй нь энэ IPO-ийн онцлог болохоор байна.

    unnamed.gif

    Тус компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 3.5 тэрбум төгрөг хүрсэн бөгөөд 2027 он хүртэл жилийн дундаж өсөлт 40 гаруй хувь, ахиуц ашиг болон өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 42 хувьтай байх төсөөлөл гаргажээ. 2022 оны эцсийн байдлаар "QPay" систем арилжааны 11 банк, олон улсын төлбөр тооцооны хоёр үйлчилгээтэй бүрэн холбогдсон бөгөөд 7300 гаруй байгууллагуудтай системийн холболт хийсэн байна. Тэр дундаа худалдаа үйлчилгээ, санхүү, финтек, Төрийн үйлчилгээ зэрэг бүх сувагт бүрэн нэвтэрч төлбөр тооцоог гүйцэтгэж байна.

    Хил хязгаар харгалзахгүй тэлнэ

    “Инновэйшн Инвестмент” татан төвлөрүүлсэн хөрөнгөө бэлэн бус төлбөрийн зах зээл дэх үйл ажиллагааны тэлэлт болон техник тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдлын дэд бүтцийг сайжруулах зэрэгт зарцуулахаар төлөвлөөд буй. Мөн тус компани 2024 онд “BPay” буюу Монголын биллинг үйлчилгээний нэгдсэн саг бий болгож, Төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн нэхэмжлэх суурьтай төлбөр тооцооны үйлчилгээ нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Үүний үр дүнд хэрэглэгчид өөрийн ашигладаг дурын аппликэйшнээр дамжуулан цахилгаан, дулаан, ус, СӨХ, интернэт, IPTV гэх мэт хэрэглээний бүх төлбөрөө хялбараар төлөх, хянах боломж бүрдэх юм.

    unnamed (1).jpg

    Картаар гүйлгээ хийхээ бараг больж, “WeChat”, “Alipay” зэрэг цахим төлбөр тооцооны системүүдийг бүрэн нэвтрүүлсэн гэж болох БНХАУ-ын зах зээл тус компанийн гадаад дахь тэлэлт, хамтын ажиллагааны эхлэл болох боломж өндөр байна. Үүнээс гадна Төв Азийн зах зээлд бэлэн бус төлбөр тооцоог дөнгөж ойлгох шатандаа яваа тул “Инновэйшн Инвестмент”-ийн дижитал төлбөр тооцооны зах зээл цаашид улам томрох нь ойлгомжтой болохыг энэ IPO-ийн туслах андеррайтераар ажиллаж буй “Инвескор Капитал” ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүн онцолж байлаа.

    Гадаадад тэлэх төлөвлөгөөний хувьд компани 12 дугаар сараас Зүүн Өмнөд Азийн зах зээлд ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран картын токенжуулалт, “QR” төлбөр тооцоо, цахим болон бусад төлбөр тооцооны чиглэлээр ажиллахаар зорьж буй аж.

    Cэтгэгдэл бичих