logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Rio Tinto” 2024 онд татвар, рояалти төлбөрт $8.4 тэрбумыг төлснөөс Монголд $482 саяыг төлжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 27 15:10
    401

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    Rio Tinto: “Оюу Толгой” төслийн бараа материал, үйлчилгээний 71 хувийг Монголоос авч байна

    “Rio Tinto” компани 2024 онд татвар, рояалти төлбөрт нийт 8.4 тэрбум ам.доллар төлснөө тайлагналаа. Үүнээс зөвхөн Австрали улсад 6.3 тэрбум ам.доллар төлсөн нь хамгийн өндөр дүн болж байна.

    Харин Монгол Улсад өнгөрсөн онд 482 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн нь өмнөх оноосоо 110 сая орчмоор нэмэгдсэн дүн болжээ. Тэр дундаа АМНАТ-аар 126 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн бол орон нутгийн захиргаанд 138 сая ам.доллар төлсөн байна.

    Одоогоор Монгол Улсын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт нь “Rio Tinto”-ийн хамтран эзэмшдэг “Оюу Толгой” төсөл байгаа юм. 2030 он гэхэд тус төсөл дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болж, оргил үедээ жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх тооцоотой байна.

    RIO-TINTO-TAX-GFX.jpg

    Төслийн ажиллах хүчний 97 хувийг монгол ажилчид бүрдүүлэхийн зэрэгцээ бараа материал, үйлчилгээний худалдан авалтын 71 хувийг Монголын ханган нийлүүлэгчдээс авч байгаагаа “Rio Tinto” тайландаа мөн дурджээ. Тодруулбал: 2010 оноос хойш дотоодын ханган нийлүүлэгчдээс өсөн нэмэгдсэн дүнгээр 12.6 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна.

    Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд “Rio Tinto”-ийн төлсөн татвар, рояалтигийн дүн 77.3 тэрбум ам.доллар хүрснээс 78 гаруй хувийг нь зөвхөн Австрали улсад төлжээ.

    Cэтгэгдэл бичих