logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    McKinsey: 2023 онд генератив хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүчний технологи эрчимжсэн
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 19 14:00
    388

    Зургийг: mckinsey.com

    2023 онд технологийн салбарын нийт хөрөнгө оруулалт 30-40 хувиар буурсныг "McKinsey" онцолж байна

    Генератив хиймэл оюун болон цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч нь 2023 онд хүчээ авсан хоёр гол технологи байсныг “McKinsey & Company”-ийн 2024 оны технологийн чиг хандлагын төлөв тайланд онцолсон байна. 2022-2023 онд “Google” дээр генератив хиймэл оюуны тухай хийгдсэн хайлтын тоо 700 хувиар өсөж, энэ чиглэлд зарлагдсан ажлын байр, хөрөнгө оруулалт мэдэгдэхүйц нэмэгджээ.

    Хиймэл оюуны технологийн өсөлт цаашид ч үргэлжилж, шинэ хязгаар тогтооно гэж “McKinsey & Company” үзэж байна. Удирдах албан тушаалтнуудын хиймэл оюуны талаарх мэдлэг нэмэгдсэн нь тус технологид хийгдэх хөрөнгө оруулалт, инновац нэмэгдэхэд түлхэц болсныг мөн тодотгожээ. Хиймэл оюуны технологийн дэвшил нь илүү чадварлаг роботуудын шинэ эрин үеийг эхлүүлж, илүү их инновац өргөн хүрээний хэрэглээг бий болгохоор байгаа аж.

    Цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүчний технологи нь “McKinsey & Company”-ийн тайланд багтсан бусад технологиудтай харьцуулахад 2023 онд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт авсан байна. Түүнчлэн энэ салбарыг сонирхох хөрөнгө оруулагчдын сонирхол хамгийн өндөр байсныг онцолж болохоор байгаа юм. Хэдийгээр 2023 онд технологийн олон салбарт хөрөнгө оруулалт, шинэ ажлын байрны тоо буурах зэрэг чиг хандлага ажиглагдсан ч  урт хугацааны төлөв эерэг хэвээр байна.

    Санхүүгийн зардал нэмэгдэж, ойрын хугацааны өсөлтийн төлөв анхаарлын төвд орсноор 2023 онд технологийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт 30-40 хувиар буурч 570 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдыг өндөр ашгийн маржинтай технологид хөрөнгө оруулахад нөлөөлсөн байна.

    Cэтгэгдэл бичих