logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Jade Gas: "Баруун наран" талбайд үлдсэн 5 цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 02 15:12
    1888

    Зургийг: jadegas.com.au

    “Jade Gas Holdings” компани “Баруун наран” талбайд нийт найман цооног өрөмдөхөөр төлөвлөжээ

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade Gas Holdings” компани Өмнөговь аймаг дахь “Баруун наран” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын өрөмдлөгөө үргэлжлүүлж эхэлснээ мэдээллээ.

    Тус компани тухайн талбайд нийт найман цооног өрөмдөхөөр төлөвлөсөн ч хүйтний улиралтай холбоотойгоор ажил нь завсарлаад байсан юм. Тэгвэл энэ удаад үлдсэн таван цооногийн өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн бөгөөд цооног тус бүрийг 900 метрийн гүнтэй өрөмдөж, энэ оны II улиралд багтаан дуусгахыг зорьж байгаагаа мэдээллээ.

    Өнгөрсөн оны байдлаар “Баруун наран” талбайд эхний гурван цооногийн өрөмдлөг амжилттай болж, 104.6 метрийн зузаантай хийтэй нүүрс илрүүлээд байгаа.

    “Баруун наран” төсөл нь бүс нутгийн эрчим хүчний хомсдолд шийдэл болох чухал ач холбогдолтойг “Jade Gas Holdings”-ийн ТУЗ-ийн дарга Деннис Мортон онцолж байна. Тэр дундаа тус компанийн түнш “Mongolian Mining Corporation”-ийн хувьд үйл ажиллагаандаа импортын дизель түлшнээс хамааралтай байдлыг бууруулахад нь “Баруун наран” төслийн эрчимжүүлэлт нэн чухал байгааг тэрбээр тодотголоо.

    Cэтгэгдэл бичих