
Зургийг: David Paul Morris/Bloomberg
“Wall Street”-ийн шинжээчид “Tesla” компанийн хэтийн төлөвт илүү болгоомжтой байх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж эхэллээ. Тодруулбал: 2024 онд АНУ болон Европын зарим улсын Засгийн газрууд “Tesla”-ийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудад татаас өгөхөө зогоосноор эрэлт удааширч тус компанийн ашиг, орлого буурахад нөлөөлж магадгүй гэж үзэж байна.
Энэ байдал үргэлжилснээр “Tesla” компани автомашинуудынхаа үнийг дахин хямдруулж магадгүй гэдгийг ч хөрөнгө оруулагчдад анхаарууллаа.
Тус компанийн IV улирлын ашгийн үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурахаар байна гэж шинжээчид таамаглаж байна. Түүнчлэн “Bloomberg”-ийн дата мэдээллээс харвал “Tesla”-ийн 2024 оны ашгийн төсөөлөл 43 хувиар буурах төлөвтэй байгаа аж.
“Tesla” компанийн хувьцааны ханш өнгөрсөн оны мөн үеэс 108 хувиар өсөөд байгаа ч шинжээчдийн дийлэнх нь ийнхүү төсөөллөө бууруулаад байна.