logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    “Netflix”-ийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 8 саяар нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 12 14:45
    214

    Зургийг: Tiffany Hagler-Geard/Bloomberg

    Хоёр сар гаруйн өмнө “Netflix”-ийн сарын дундаж идэвхтэй хэрэглэгчдийн тоо 15 сая гаруй байжээ

    “Netflix” компанийн зар сурталчилгаатай үйлчилгээний багцын сарын дундаж идэвхтэй хэрэглэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 23 сая хүрсэн байна.  Энэхүү багцын хэрэглэгчдийн 85 хувь нь өдөрт хоёроос дээш цаг контент үзэж байгааг тус компани онцолжээ.

    Одоогоос хоёр сар гаруйн өмнө “Netflix”-ийн сарын дундаж идэвхтэй хэрэглэгчдийн тоо 15 сая гаруй байсан бол өнөөдрийн байдлаар найман саяар нэмэгдээд байгаа аж.

    АНУ-д “Netflix”-ийн зар сурталчилгаатай үйлчилгээний багц сарын 6.99 ам.долларын үнэтэй байгаа нь энгийн багцаасаа хоёр дахин хямд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих