logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    $600-ын үнэтэй спорт гутлаар ижилссэн банкирууд Миланд цуглав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 27 09:00
    180

    Зургийг: Han Myung-Gu/WireImage/Getty Images

    Хөрөнгө оруулалтын 20 гаруй банкир "Golden Goose"-ийн гол бүтээгдэхүүн 600 ам.долларын үнэтэй спорт гутлыг өмсөж ирцгээжээ

    Арга хэмжээнд өөр хэн нэгэн оролцогчтой ижилхэн хувцаслаж ирэх нь багагүй санаа зовмоор нөхцөл байдал үүсгэдэг. Харин "Golden Goose" компанийн танилцуулах уулзалтад оролцсон банкируудын хувьд байдал ямар байсныг төсөөлөөд үзээрэй.

    IPO хийж магадгүй байгаа "Golden Goose"-тэй хамтран ажиллах боломж хайхаар Милан дахь оффист нь зочилсон хөрөнгө оруулалтын 20 гаруй банкир тус компанийн гол бүтээгдэхүүн 600 ам.долларын үнэтэй спорт гутлыг өмсөж ирцгээжээ. Тэдний нэг нь уулзалтын өмнө брэндийн дэлгүүр рүү яаран очиж тэрхүү гутлыг худалдан авсан ч нэлээн хэдэн өрсөлдөгч нь яг ижил зүйл бодсоныг анзаарснаа хуваалцсан байна.

    Тэйлор Свифт, Селена Гомез зэрэг алдартнууд анх өмсөж алдаршуулсан тансаг зэрэглэлийн спорт гутал үйлдвэрлэдэг "Golden Goose" компанийн үнэлгээг одоогоор 10 гаруй банк 3-4 тэрбум евро буюу 3.3 тэрбум ам.долларын хооронд тогтоогоод байгаа аж.

    Cэтгэгдэл бичих