logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    МХБ жилийн хугацаанд 15.1 сая тонн нүүрсийг ₮7.4 их наядаар арилжжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 12 16:00
    592

    Зургийг: С.Батсайхан

    Уул уурхайн бүтээгдэхүүний дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөөд байна

    “Монголын Хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааг зохион байгуулж эхлээд нэг жил өнгөрөөд байна. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг нээлттэй, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдүүлснээр жилийн хугацаанд худалдагч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 15.1 сая тонн нүүрсийг 7.4 их наяд төгрөгөөр арилжжээ.

    Дуудлага арилжааны ханш дунджаар 10.7 хувиар өсөж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 529.7 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.

    Анх арилжаа эхлэх үед 45 харилцагч буюу худалдан авагч системд бүртгүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 244 худалдан авагч компани бүртгүүлж, гэрээ байгуулаад байгаа аж.

    Үүнээс гадна өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг тооцохдоо Монголын Хөрөнгийн биржийн арилжааны үнийн мэдээллийг үндэслэл болгосон зэрэг хууль эрх зүйн орчинд холбогдох шинэчлэлтүүд хийгдээд байгаа юм.

    Уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч компаниуд Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний АМНАТ-ийг биржийн арилжааны үнэ ханшийн мэдээлэлд тулгуурлан төлөх боломжтой болсон нь бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан худалдах компаниудын тоог нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэхэд эерэг үр нөлөө үзүүлж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих