logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    БНХАУ-ын лити олборлогчдын ашиг буурсан ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 02 16:00
    383

    Зургийг: Tianqi Lithium

    Литийн нийлүүлэлтийн хэтийн төлөв сайжирч, цахилгаан автомашины эрэлтийн өсөлт удааширч байна

    Литийн үнэ жил гаруйн хугацаанд 80 орчим хувиар унаснаар 2023 оны цэвэр ашиг нь эрс буурсныг “Tianqi Lithium” болон “Ganfeng Lithium” компани өнгөрсөн мэдээллээ. 

    Дээрх компаниуд богино хугацааны уналтыг үл хайхран, литийн үнэ урт хугацаандаа өснө гэсэн хүлээлттэй байна. Иймээс цэнэг хураагуурын гол түүхий эдийн нөөцөө цаашид ч нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөжүүлэхээр зорьж байгаагаа мэдээлсэн юм.

    Литийн нийлүүлэлтийн хэтийн төлөв сайжирч, цахилгаан автомашины эрэлтийн өсөлт удааширч байгаа нь Австрали, АНУ-ын хэд хэдэн компанийг үйлдвэрлэл, зардлаа танахад хүргэж байгаа аж. Хэдий тийм боловч БНХАУ-ын компаниуд энэ хандлагыг няцааж байна.

    Cэтгэгдэл бичих