logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    ОХУ-ын эдийн засаг оны эхний саруудад сэргээд байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 02 16:20
    303

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    ОХУ-ын айл, өрхүүдийн орлого болон зээлийн хэмжээ нэмэгдсэн нь хэрэглэгчдийн санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байгааг харуулж байна

    ОХУ-ын эдийн засаг энэ оны эхэнд хэрэглэгчдийн эрэлт, хөрөнгө оруулалт, экспортын нөлөөгөөр өсөөд байна. 2023 оны эцсээр тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байсан ч 2024 оны эхний саруудад сэргэсэн гэж ОХУ-ын Төв банк даваа гарагт мэдээллээ.

    Айл, өрхүүдийн орлого болон зээлийн хэмжээ нэмэгдсэн нь хэрэглэгчдийн санхүүгийн нөхцөл байдал тогтвортой байгааг харуулж байна. Мөн энэ оны эхээр буурах хандлагатай байсан хуримтлалын хэмжээ эргэн өссөн гэж тус улсын Төв банк онцлов.

    ОХУ-ын Төв банкны гуравдугаар сард явуулсан судалгаагаар бизнесийн орчны үзүүлэлт сүүлийн 12 жилийн хамгийн эрүүл түвшинд хүрсэн байна. Мөн ирээдүйн үйлдвэрлэл, эрэлтийн хүлээлт 2013 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.

    Cэтгэгдэл бичих