logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Дотоодын үйлдвэрлэгчид бордооны жилийн хэрэгцээний 2-3 хувийг л хангаж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 02 15:00
    554

    Зургийг: Monpellets LLC

    Дотоодын 20 гаруй аж ахуйн нэгж органик бордоо үйлдвэрлэдэг

    Тариалан эрхлэлт жилээс жилд тэлэхийн зэрэгцээ бордооны хэрэгцээ мөн өссөөр байна. Монгол Улсад жилд дунджаар 150-200 мянга тонн бордоо хэрэгцээтэй байдгаас импортын болон дотоодын бордооны үйлдвэрүүд 10 орчим хувийг л хангадаг гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам мэдээллээ.   

    Дотоодод органик бордоо үйлдвэрлэдэг 20 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд жилд дунджаар 1000-10,000 тонн бордоо зах зээлд нийлүүлж, жилийн нийт хэрэгцээний ердөө 2-3 хувийг л хангаж байгаа аж.

    Дотоодын зарим үйлдвэр ургамал, мал амьтны гаралтай шимт бордоог экспортод гаргадаг. Сүүлийн гурван жилийн статистикаас харвал 2021 онд хамгийн өндөр буюу 114 мянган ам.долларын бордоо экспортолсон бол дараагийн жилүүдэд буурсан үзүүлэлттэй байна. 

    Харин эрдэс бордоог Монгол Улс дотооддоо үйлдвэрлэдэггүй, 70 орчим хувийг нь ОХУ-аас, 30 хувийг нь БНХАУ болон бусад улсаас импортолдог байна. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өмнөх онд 54.1 сая ам.долларын бордоо импортолжээ.

    Сүүлийн жилүүдийн дунджаар 2022 онд нэг тонн бордооны үнэ 3-3.5 сая төгрөгийн үнэтэй байсан бол өнгөрсөн онд 2.1-2.5 сая төгрөг, харин энэ он гарсаар 1.5-2.5 сая төгрөг болж буураад байгааг салбарын яам онцолж байна.

    Cэтгэгдэл бичих