logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “TikTok”-ийн тэрбумтан Жан Имин БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхэм боллоо
    Нийтэлсэн огноо: 2025 оны 03 сарын 27 10:50
    406

    Зургийг: Gilles Sabrie/Bloomberg

    “TikTok” платформыг АНУ-д хориглохтой холбоотой асуудал хэрхэх нь тодорхой бус хэвээр байгаа ч Жан Иминий хөрөнгө 57.5 тэрбум ам.доллар болж, өсөөд байна

    (Bloomberg) -- “TikTok” платформын толгой компани “ByteDance”-ийн Үүсгэн байгуулагч Жан Имин БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд анх удаа тэргүүллээ.

    Хувь заяа тодорхойгүй ч… 

    Лхагва гарагт Жан Иминий хөрөнгийн хэмжээ 57.5 тэрбум ам.доллар хүрснээр савласан усны “Nongfu Spring”-ийн магнат Жон Шаньшань, “Tencent Holdings” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ма Хуатэн нарыг гүйцжээ. Харин Азийн хэмжээнд Энэтхэгийн Мукеш Амбани, Гаутам Адани нарын араас гуравдугаарт эрэмбэлэгдэх болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.

    unnamed.jpg

    Сүүлд “ByteDance” компани ажилтнууддаа эзэмшүүлдэг 312 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хувьцааг эргүүлэн худалдаж аваад байгаа юм. Үүнийг “BlackRock”, “Fidelity Investment”, “T.Rowe Price” зэрэг хөрөнгө оруулалтын фирмүүдээс гаргасан “ByteDance”-ийн зах зээлийн үнэлгээтэй нэгтгэн тооцоолбол Жон Шаньшаний хөрөнгө 10 тэрбум гаруй ам.доллароор өсөж байгааг “Bloomberg” мэдээлжээ.

    “TikTok” платформыг АНУ-д хориглохтой холбоотой асуудал хэрхэх нь тодорхой бус хэвээр ч Жан Иминий хөрөнгө ийнхүү өссөн нь анхаарал татаж байна. Үйлчилгээгээ хаалгахгүйн тулд америк худалдан авагч олох эцсийн хугацааг Ерөнхийлөгч Дональд Трамп 75 хоногоор буюу дөрөвдүгээр сарын тавны өдөр хүртэл сунгаад байгаа юм. Сүүлд “Oracle” компани “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааг худалдан авч, харин аппликэйшний хөгжүүлэлт, алгоритмыг хятад компанид нь үлдээх боломжийг судалж буй мэдээлэл гарч байв.

    Лхагва гарагт Дональд Трамп “TikTok”-ийн үйл ажиллагааг АНУ-ын компанид худалдах хэлцэлд Бээжингээс дэмжлэг үзүүлбэл тус улсад ногдуулсан гаалийн татвараа бууруулах талаар бодолцож үзэхээ мэдэгджээ. Мөн ирэх долоо хоногтоо багтааж “TikTok”-ийн хэлцлийн ерөнхий зарчмыг ядаж гаргах боломжтой, хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй бол эцсийн хугацааг дахин сунгаж магадгүйгээ илэрхийлсэн юм.

    Жан Имин гэж хэн бэ?

    Сингапурт амьдардаг хятад үндэстэн Жан Имин "ByteDance" компанийн 21 хувийн эзэмшлээсээ бүх хөрөнгөө босгожээ. Аялал жуулчлалын "Kuxun.com" веб сайтын инженерээр карьераа эхлүүлж байсан тэрбээр 2009 онд анхныхаа бизнес болох 99fang.com нэртэй үл хөдлөх хөрөнгийн хайлтын сайт нээсэн байна.

    Үүнээс гурван жилийн дараа Жан Имин Бээжин дэх жижигхэн байрандаа мэдээ мэдээллийн “Toutiao “нэртэй аппликэйшн бүтээж, өдөр тутмын хэрэглэгч нь хоёр жилийн дотор 13 сая хүрснээр “ByteDance”-ийн эхлэл тавигджээ. БНХАУ-ын цахим хайлтын хамгийн том систем “Baidu”-аас ялгарч чадах хиймэл оюунаар ажилладаг платформ бүтээхийг тэрбээр хүсэж байлаа.

    “Манайх мэдээ мэдээллийн бизнес биш гэдэг нь хамгийн гол зүйл. Харин цахим хайлтын болон сошиал медиа платформ гэвэл илүү тохирно. Бид бүтээгдэхүүнээрээ ч, технологиор ч америк компанийн хуулбар биш” хэмээн тэрбээр 2017 онд өгсөн нэг ярилцлагадаа онцолж байв.

    2016 онд “ByteDance” зөвхөн бичлэг хуваалцах зориулалттай “TikTok” буюу БНХАУ-д “Douyin” нэртэй аппликэйшн танилцуулсан. Тэрхүү бүтээгдэхүүн “Z” үеийнхэн болон “Мянганыхан” дунд дорхноо алдаршиж, хожим дэлхий даяар нэг тэрбум давсан хэрэглэгчтэй болсон юм. Компани түүнээс хоёр жилийн дараа БНХАУ-ын сошиал медиагийн “Musical.ly”-ийг 800 сая ам.доллароор худалдан авч “TikTok”-той нэгтгэж байлаа. Энэ мэтээр амжилттай апп-уудыг тэтгэж чадсанаар “ByteDance” цахим орчны бүхий л платформыг хамарсан бизнесийн эзэнт гүрэн болж дэвшсэн юм.

    2021 онд Жон Шаньшань “Alibaba”-ийн Жак Ма, “PDD Holdings”-ийн Колин Хуан зэрэг нутгийн тэрбумтнуудын жишгийг дагаж компанийнхаа Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

    Cэтгэгдэл бичих