
Зургийг: aspiremininglimited.com
Австралийн Хөрөнгийн биржид “AKM” тикертэйгээр бүртгэлтэй “Aspire Mining” компани Монголын “Овоот” нүүрсний уурхайн нүүрсээ шинжлүүлэхэд "FM36 битумтай нүүрс", "ховор төрлийн өндөр чанарын коксжих нүүрс" ангилалд орсныг мэдэгдлээ.
Ингэснээр тус уурхайн нүүрсийг "тосон нүүрс" гэж үзэн, илүү өндөр үнээр худалдах боломжтой болж байгаа гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Бауэлс мэдэгдлийнхээ үеэр дурдсан байна. Тэрбээр мөн “Энэхүү хатуу коксжих нүүрс нь өндөр чанартай, гангийн үйлдвэрлэлд ашиглахад илүү тохиромжтой учраас өмнөхөөсөө өндөр үнээр зарагдах боломжтой болж байна” гэдгийг тодотгожээ.
“Aspire Mining” компани “Овоот” коксжих нүүрсний уурхайг 100 хувь, харин “Нүүрстэй” коксжих нүүрсний уурхайн 90 хувийг эзэмшиж байна.