logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Huawei Technologies”, “China Mobile” компаниуд хамтран 3000 км урттай интернэт сүлжээ байгуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 15 16:50
    480

    Зургийг: Wang Zhao/AFP via Getty Images

    “Huawei Technologies”, “China Mobile”-ийн хамтран байгуулсан интернэт сүлжээ 1.2 терабитийн хурдтай

    “Huawei Technologies” болон “China Mobile” компани хамтран нийслэл Бээжинг БНХАУ-ын өмнөд нутагтай холбосон 3000 км урттай интернэт сүлжээ байгуулжээ. БНХАУ-ын талаас онцолж буйгаар энэ нь тус улсын хамгийн сүүлийн үеийн технологийн томоохон ахиц дэвшил болсон байна.

    Дээрх компаниуд Цинхуа их сургууль болон судалгааны “Cernet.com” компанитай хамтран ажиллаж, секундэд 1.2 терабитийн хурдтай, "тогтвортой бөгөөд найдвартай" урсгал бүхий дэлхийн анхны интернэт сүлжээ байгуулснаа онцоллоо.

    Сүлжээний туршилт нь долоодугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд түүнээс хойш хурдыг нь бататгах олон төрлийн туршилтыг амжилттай давсныг Цинхуа их сургууль мэдэгдэлдээ дурдсан байна.

    Түүнчлэн зөвхөн дотооддоо бүтээсэн технологи ашигласнаараа салбартаа анхдагч болсон, мөн “Huawei Technologies” компанийн технологийн дэвшил томоохон хувь нэмэр оруулсныг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих