logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Ирээдүйн бэлэн байдлын индексээр Монгол Улс 124 улсаас 75 дугаарт эрэмбэлэгдэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 12 13:40
    496

    Зургийг: С.Батсайхан

    Ирээдүйн бэлэн байдлын индексээр Сингапур тэргүүлж, Нигери сүүл мушгилаа

    Ирээдүйн эдийн засгийн бэлэн байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2023 онд 124 улсаас 75 дугаарт бичигдэж байгааг “Future Readiness Economic Index”-ээс харж болохоор байна.

    Энэхүү индексийг Хүмүүн капитал, Технологи, Өрсөлдөх чадвар болон Биет капитал гэсэн дөрвөн үзүүлэлтээр үнэлжээ. Жагсаалтыг Сингапур, Дани, Швейцар зэрэг улс тэргүүлсэн байна.

    12-1.JPG

    Монгол Улсын хувьд Биет капиталын үзүүлэлтээр 100-аас 50 оноо, Хүмүүн капитал 43 оноо, Технологи 33 оноо, Өрсөлдөх чадвараар 31 оноо авсан байна.

    2023 оны үнэлгээ нь улс орнуудын өгөгдлийн нууцлал, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол зэрэг асуудалд засаглалаа хэр сайн нийцүүлж, шинэчилж байгааг үнэлснээрээ онцлог болсон аж.

    Ази, Номхон далайн бүс нутгийг авч үзвэл 2023 онд дээрх индексийн жигд бус бүс хэвээр байна. Тухайлбал: энэ бүс нутгаас Сингапур нэгдүгээрт, Мьянмар 110 дугаарт бичигдэж байгаа аж. Тухайлбал: бүс нутгийн 23 улсыг үнэлэхэд таван нь индексийн дээд түвшинд, дөрөв нь хоёрдугаарт, найм нь гуравдугаарт, зургаа нь доод түвшинд багтжээ.

    Cэтгэгдэл бичих