logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Агуулахын нөөц нэмэгдэж, эрэлт суларснаар БНХАУ-д коксжих нүүрсний үнийн уналт эрчимжлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 19 10:30
    4561

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Монголын V ангиллын түүхий нүүрсний спот үнэ Ганцмод боомтод тонн нь 1200 орчим юань болж буураад байна

    БНХАУ-ын кокс үйлдвэрлэлийн гол бүсүүдэд агуулахын нөөц илүүдэлтэй байгаагаас тус улсын коксжих нүүрс олборлогчид үнээ улам эрчимтэй бууруулж байгааг “SXCoal” онцоллоо.

    Гангийн үйлдвэрүүдэд коксын эрэлт багассанаас болж БНХАУ-ын кокс үйлдвэрлэгчид нүүрсний худалдан авалтаа багасгаж байгаа аж. Сүүлд наймдугаар сарын 14-нд ган үйлдвэрлэгчдээс гаргасан коксны үнийг тонн тутамд нь 50-55 юаниар бууруулах хүсэлтийг коксын үйлдвэрүүд хүлээн авсан байна.

    Коксжих нүүрсний үнийн энэхүү уналт монголын экспортын нүүрсний дуудлага худалдаанд мөн нөлөөлж байгаа аж.

    Монголын V ангиллын түүхий нүүрсний спот үнэ Ганцмод боомтод тонн нь 1200 орчим юань болж буураад байна. Наймдугаар сарын 14-нд “Energy Resources” компани 19 мянга 200 тонн угаасан коксжих нүүрсээ дуудлага худалдаагаар тонн нь 1150 юанийн эхлэх үнээр санал болгосон ч борлуулж чадаагүй юм.

    Cэтгэгдэл бичих