logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Өндөр хүү VS эрсдэл-Дотоодын бондын зах зээлд үгүйлэгдэж буй орон зай
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 20 10:00
    562

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    2023 оны эхний хагаст 29 үнэт цаас гаргагчийн 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондууд бүртгэгджээ

    Төсвийн тэлэлтээс шалтгаалан мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэх дохиог Монголбанк өгсөн нь бонд мэтийн тогтмол өгөөжтэй хэрэгслүүдийг илүүд үзэх хөрөнгө оруулагчдын хандлагыг хадгалах төлөвтэй.

    ДОТООДЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛД

    Монголын Хөрөнгийн биржид арилжаалагдаж буй компанийн өрийн хэрэгслийн тоог сүүлд “ХААН Банк” ХК-ийн “Ногоон бонд” нэгээр нэмж, өнгөрсөн долоо хоногоос хоёрдогч зах зээлийн арилжаагаа эхлүүлээд буй. Өнгөрсөн долоо хоногт нийт таван бондод 693 сая төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хоёрдогч зах зээлд явагджээ.

    Харин биржийн бус зах зээл 2021 оны есдүгээр сард анхны өрийн хэрэгслээ бүртгэснээс хойш энэ оны II хагас хүртэлх хугацаанд нийт 2.1 их наяд төгрөгийн өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1.4 их наяд төгрөг татан төвлөрүүлсэн байна. Мөн энэ оны эхний хагаст 29 үнэт цаас гаргагчийн 677 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бондууд бүртгэснийг Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо тайландаа дурджээ.

    unnamed (5).jpg

    Биржийн бус зах зээлд оны эхний хагаст бүртгэгдсэн бондуудын дундаж хүү 17.48 хувь байгаа бол хүүгийн төлөлт хийгдэх давтамжийн хувьд 49 хувь нь хагас жил тутам, 36 хувь нь улирал тутам, есөн хувь сар бүр төлөлт хийхээр байгаа аж.

    ХООСОН ОРОН ЗАЙГ НӨХӨХ БОЛОМЖ

    Хөрвөх чадвар бага, төвлөрөл өндөр зэрэг хөрөнгийн зах зээлийн одоогийн зарим асуудлыг шийдэхэд мэргэжлийн хөрөнгө оруулагчид томоохон нөлөө үзүүлэхийг эдийн засагчид хэлдэг. Тэд их хэмжээний хөрөнгө удирддаг, өндөр зэрэглэлийн судалгаатай, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг тул хөрөнгийн захад тогтвортой, найдвартай байдал бий болгож, компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх давуу талтай.

    unnamed (6).jpg

    Одоогоор дотоодын биржийн бус зах зээлд хөрөнгө оруулагчдын бүтцийн хувьд жижиг хөрөнгө оруулагчид давамгайлж буй. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бага хүүтэй, бага эрсдэлтэй бонд түлхүү авдаг байхад жижиг хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс шууд өндөр хүүтэйг нь сонгож, эрсдэлийг нь умартдаг. Үүнээс шалтгаалан худалдаа, үйлдвэрлэл гэх мэт ашгийн түвшин багатай бизнесүүд бондын зах зээлд гарч чадахгүй байгааг Санхүүгийн мэргэшсэн шинжээч М.Мөнхтуяа “Medeenomics Podcast”-д зочноор оролцохдоо хэлж байлаа.

    "Энэ байдлыг арилгах шийдэл гэвэл өдгөө зөвхөн хүүгийн орлогоор дийлэнх орлогоо бүрдүүлж буй дотоодын банкнууд олон улсын жишгийг даган арилжаанд оролцож, түүнээсээ орлого олох боломж харагдаж буй"-г тэрбээр мөн онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих