logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ хувийн компаниуд газрын ховор элемент олборлохыг хориглохоор төлөвлөжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 20 15:20
    436

    Зургийг: Uncredited/Chinatopix/AP

    БНХАУ стратегийн ашигт малтмалын хяналтаа чангатгана

    БНХАУ Төрийн өмчийн бус компаниуд газрын ховор элемент олборлохыг хориглохоор төлөвлөсөн байна. Ингэснээр АНУ-тай хийх “Худалдааны дайн”-д чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй стратегийн ашигт малтмалын хяналтаа улам чангатгаж байна.

    Лхагва гарагт тус улсын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам газрын ховор элементийг олборлох, ялгах, боловсруулах эрхийг зөвхөн Төрийн өмчийн томоохон компаниудад өгч, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ үйл ажиллагаа эрхлэхийг хориглох дүрмийн төсөл гаргажээ.

    Мөн газрын ховор элементийн компаниуд үйлдвэрлэлийн мэдээллээ сар бүр нэгтгэж, тус яаманд тайлагнах шаардлагатайг тусгасан байна. Төсөлд гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл олон нийтээс санал авах ажээ.

    Үүнээс өмнө Бээжингээс АНУ-ын технологийн экспортын хоригийн эсрэг хариу арга хэмжээ болгож, галли, германи зэрэг элементүүдийн экспортдоо хориг тавиад байсан юм.

    Cэтгэгдэл бичих