logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    П.Түмэнзаяа
    БНХАУ-ын “Envision Energy” Испанид $1 тэрбумаар ногоон устөрөгчийн үйлдвэр барина
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 11 14:40
    584

    Зургийг: Bloomberg

    “Envision Energy” компани болон төслийн хөрөнгө оруулагчид Испанийн Засгийн газартай хамтран ажиллана

    БНХАУ-ын “Envision Energy” компани Испани улсад нэг тэрбум ам.долларын өртгөөр ногоон устөрөгчийн аж үйлдвэрийн парк барьж,  хүлэмжийн хийн ялгарлаа бууруулах тус улсын зорилтод дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

    Испанийн Ерөнхий сайд Педро Санчез БНХАУ-д хийж буй айлчлалынхаа үеэр тус парктай холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүлээлттэй байгааг “Envision Energy”  мэдэгдэлдээ дурджээ.

    Ногоон устөрөгчийн үйлдвэрийн паркт цахилгаан эрчим хүч ашиглан уснаас устөрөгчийг ялган авах машин буюу электролизер үйлдвэрлэх аж. Мөн тус бүс нутагт үйлдвэрлэсэн нар, салхи, биомассын эх үүсвэрээр паркийг эрчим хүчээр хангахын мэдээллээ.

    Парк барих байршлыг тогтоох ажилд “Envision Energy” компани болон төслийн хөрөнгө оруулагчид Испанийн Засгийн газартай хамтран ажиллана. Тус байгууламжийн бүтээн байгуулалтыг 2026 оны эхний хагаст эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

    Cэтгэгдэл бичих