
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж буй нь БНХАУ-ын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг ирэх оноос тогтвортой буурч эхлэхэд нөлөөлөхөөр байгааг “CREA” судалгааны байгууллага мэдээллээ.
Энэ онд тус улсад суурилуулсан нар, салхи, цөмийн болон усан цахилгаан станцуудын хүчин чадал Франц улсыг бүхэлд нь эрчим хүчээр хангахад хангалттай хэмжээний байх ёстойг онцолж байна. Энэ нь БНХАУ-ын шинэ эрчим хүчний хэрэгцээг хангахад хангалттай үзүүлэлт төдийгүй тус улсыг нүүрсний хамаарал болон нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа бууруулах чиглэлд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.
Хэдий тийм боловч зөвхөн нэг жилийн бууралт уу, эсвэл цаашид үргэлжлэх тогтвортой бууралт байх уу гэдэг нь цахилгаан сүлжээний хязгаарлалт, нүүрсний хэрэглээний эсрэг улс төрийн бодлого зэргээс хамаарахаар байгааг тодотгож байна.