logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Батжаргал
    Кристин Лагард: Инфляц зорилтот түвшинд хүрнэ гэсэн илүү их баримт нотолгоо шаардлагатай байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 27 16:55
    171

    Зургийг: Bloomberg

    Европын Төв банк: Евро бүсэд инфляц үргэлжлэн саарах төлөвтэй

    Европын Парламентын чуулганы хуралдаанаар Европын Төв банкны 2023 оны тайланг хэлэлцлээ. Энэ үеэр Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард "Цалин хөлс инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл болоод байгаа"-г онцолсон байна.

    Европын Төв банк дунд хугацааны инфляцад нөлөөлөх гол хүчин зүйл болох цалинд гол анхаарлаа хандуулж байгааг тэрбээр тодотгов.

    Улмаар инфляцад нөлөөлсөн хэвээр байна гэж бодлого тодорхойлогчид үзжээ. Өөрөөр хэлбэл ирэх улирлуудын инфляцын түвшинд цалин хөлс гол нөлөө үзүүлэх хүчин зүйл болоод байна. Нөгөө талаас албаныхан ирэх зургаадугаар сард бодлогын хүүг бууруулахаар санал нэгдэж эхлээд байгаа аж.

    Евро бүсэд үнийн дарамт харьцангуй хурдан саармагжиж байгаа учраас мөнгөний зах ч Европын Төв банкийг АНУ-ын Холбооны Нөөцийн банкны долоодугаар сарын шийдвэрээс нэг сарын өмнө бодлогын хүүгээ бууруулж эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

    2023 онд Евро бүсэд хэрэглээний үнийн индекс эрс буурсан юм. Хоёрдугаар сард инфляцын түвшин 2.5 хувьтай байгаа гэж судалгаанд хамрагдсан эдийн засагчид таамаглаж байна.

    Харин бодлого тодорхойлогчид илүү хянамгай хандаж байгаа юм. "Евро бүсэд инфляц үргэлжлэн буурах хандлагатай байгаа ч Европын Төв банкны зорилтот түвшинд баттайгаар хүрнэ гэсэн илүү баримт нотолгоо шаардлагатай" байгааг Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард онцоллоо.

    Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард

    “Удирдах зөвлөлийн нэгдүгээр сарын уулзалтаар бид шинэ дата мэдээлэл бидний 12 дугаар сард хийсэн дунд хугацааны инфляцын төлөв байдлын үнэлгээтэй яв цав таарч байна гэж дүгнэлээ. Тийм учраас бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүүг энэ түвшинд хангалттай хугацаанд хадгалснаар бидний дунд хугацааны инфляцын зорилт болох 2 хувьд цаг алдалгүй хүрэхэд бодитой хувь нэмэр оруулах болно. Инфляц буурч байна. Цаашид ч буурах төлөвтэй байна. Хэдий тийм боловч энэ процесс тогтвортой үргэлжилж бидний зорилтот түвшин болох хоёр хувьд хүргэнэ гэдэгт Удирдах зөвлөл бүрэн итгэлтэй болох шаардлагатай байна. Бид хязгаарлалтын тохиромжтой түвшин, хугацааг тодорхойлохдоо инфляцын төлөв байдал, инфляцын бүтцийн өөрчлөлт, мөнгөний бодлогын шилжилтийн нөлөө зэргийг харгалзан үзэж дата мэдээлэлд суурилсан арга барилаа үргэлжлүүлэн баримтлах болно” гэж мэдэгдлээ.

    Cэтгэгдэл бичих