logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    “SouthGobi Resources” II улиралд $15 саяын цэвэр ашигтай ажиллав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 19 09:00
    406

    Зургийг: southgobi.com

    “SouthGobi Resources” компани 2024 оны II улиралд 1.2 сая тонн нүүрс борлуулжээ

    Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани энэ оны II улиралд 15 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үед 40.5 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байснаас эрс сайжирсан үзүүлэлт болж байгаа юм.

    Тус компани өнгөрсөн оны II улиралд алдагдалтай ажилласан нь Монголын Татварын ерөнхий газраас ногдуулсан 75 сая ам.долларын нэмэлт татварын арга хэмжээтэй холбоотой гэж тайландаа дурдсан байна.

    Үүнээс гадна “SouthGobi Resources” компани 2024 оны II улиралд 1.2 сая тонн нүүрс борлуулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 33 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо. 

    Тайлант хугацаанд нүүрсний борлуулах дундаж үнэ тонн нь 77.6 ам.доллар байсан байна. Өөрөөр хэлбэл тус компанийн борлуулсан нүүрсний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 22 гаруй хувиар буурчээ. 

    Cэтгэгдэл бичих