logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтод 3 гол чиглэл орхигдож байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 07 10:25
    833

    Зургийг: Brais Lorenzo/Bloomberg

    Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн салбарт 1.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулжээ

    Олон улсын хэмжээнд дэвшүүлээд буй хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн зөрүүг тэглэх эдийн засгийн шилжилтийн зорилтод хүрэхэд гурван гол асуудал орхигдоод буйг “BloombergNEF” мэдээллээ.

    Хөнгөн аж үйлдвэр,  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, дараа үеийн эрчим хүч гэсэн гурван чиглэлийг анхаарах хэрэгтэй байгааг онцолсон байна. 

    Өнгөрсөн онд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг технологийн салбарт 1.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулсныг шинэ тайланд мэдээлжээ. Эдгээрийн дийлэнх нь сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, харьцангуй боловсронгуй болоод буй технологиудад зориулагдсан байна.

    Харин хөнгөн аж үйлдвэрийн үйл ажиллагааг илүү ногоон болгосноор дэлхий дахинд хүлэмжийн хийг их хэмжээгээр бууруулах боломжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Учир нь өнөөг хүртэл бага болон дунд хэмжээний дулаан ашигладаг цаас, хүнс, даавуу зэрэг үйлдвэрийн ялгарлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах нь дутмаг байгааг тодотгожээ. Дээрх чиглэлүүд аж үйлдвэрийн гаралтай хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг бүрдүүлж байна. Тухайлбал: АНУ-д хүнсний үйлдвэрлэлийн салбар дангаараа жилд 90 сая тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулдаг гэсэн судалгааг “Renewable Thermal Collaborative” гаргажээ.

    Cэтгэгдэл бичих