logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    "Дэлхийн хамгийн аз жаргалтай улс"-аар Финланд дахин тодорч, Монгол Улсын эрэмбэ доошлов
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 21 11:35
    465

    Зургийг: Vesa Moilanen/AFP/Getty Images

    2022 оны эрэмбэд 61 дүгээрт жагсаж байсан Монгол Улс 2023 онд 77 дугаар байр руу ухарлаа

    Дотоодын нийт бүтээгдэхүүнээс эхлээд дундаж наслалт, авлигын түвшин, иргэдийн эрх чөлөөний мэдрэмж хүртэлх бүхий л үзүүлэлтийг шалгуур болгож эрэмбэлдэг “Дэлхийн аз жаргал”-ын судалгаанд Финланд улс долоо дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорсон байна.

    НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс жил бүр гаргадаг энэхүү судалгааны 2023 оны эрэмбэд Дани, Исланд улс 2, 3 дугаар байраа хадгалсан бол насны бүлгээр ангилсан эрэмбэд Литва улс хүүхдүүд болон 30-аас доош насныхан, Дани улс 60 болон түүнээс дээш насныхан хамгийн аз жаргалтай байдаг улсаар нэрлэгдлээ.

    happy.jpg

    Харин Монгол Улс 2022 оны эрэмбэд 61 дүгээрт жагсаж байсан бол 2023 онд 77 дугаар байр руу ухарч, БНХАУ, ОХУ, Киргиз зэрэг улсын ард бичигджээ. Хэдийгээр Монгол Улс эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах талд сорилтууд их байгаагийн зэрэгцээ “Transparency International"-ийн судалгаагаар 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих