logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Монголд бизнестэй "Trafigura"-ийн хугацаа хэтэрсэн авлага "шүдний өвчин" болж байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 10 11:40
    790

    Зургийг: Fabrice Coffrini/AFP/Getty Images

    III сарын эцсийн байдлаар “Trafigura” таваарын арилжааны зээлдэгчдээс нийт 10.5 тэрбум ам.долларын авлагатай байна

    Түүхий эдийн арилжааны аварга, Монголд ч газрын тосны бизнестэй “Trafigura Group”-ийн санхүүгийн жилийн эхний хагасын тайлан өнгөц харахад хэвийн боловч цаана нь хачирхалтай баримт нуугджээ. Юу гэвэл компанийн үйлчлүүлэгчдийн багагүй хэсэг нь төлбөрөө төлөхөө больсон байна.

    “Шүдний өвчин”: Хугацаа хэтэрсэн авлага

    Гуравдугаар сарын эцсийн байдлаар “Trafigura Group” таваарын арилжааны зээлдэгчдээс нийт 10.5 тэрбум ам.долларын авлагатай байгаагаа санхүүгийн хагас жилийн тайландаа дурджээ. Жил бүр олон зуун тэрбум ам.долларын газрын тос, байгалийн хий, металл арилжаалдаг томоохон тоглогчийн хувьд энэ нь тийм ч ноцтой тоо биш.

    Хэдий тийм боловч энэ удаа тэдгээр зээлдэгчдийн ихээхэн хувь нь хугацаа хэтэрсэн өртэй болсонд гол асуудал байна. Тодруулбал: нийт авлагынх нь 15.8 хувийнх нь хугацаа 60-аас дээш хоногоор хэтэрсэн байгааг тус компани тайландаа мэдээлсэн нь өмнөх хагас буюу есдүгээр сарын эцсийн үзүүлэлтээс бараг гурав дахин өндөр хувь болж байгаа аж. Өөрөөр хэлбэл хугацаа нь 60 хоногоор хэтэрсэн авлагын хэмжээ нь 1.66 тэрбум ам.доллар болж, зургаан сарын өмнөхөөс 594 сая ам.доллароор өсжээ.

    "Түүхий эдүүдийн үнэ доод цэгтээ хүрээгүй байна. Энэ нь импортлогч орнууд хугацаандаа төлбөрөө төлөхгүй байх асуудлуудтай тулгарсаар байна гэсэн үг. Мөн бодлогын хүү өндөр байгаа нь бидний зарим хэрэглэгчдэд нөлөө үзүүлж байна" гэж “Trafigura “компанийн Санхүү хариуцсан захирал тайлбарлажээ.

    “Бяцхан” Монгол хамаатай юу?

    Авлага нь ийнхүү огцом өссөнийг тайлбарлах нэг учиг нь Монголд байж магадгүйг “Bloomberg”-ийн шинжээчид онцолсон байна. “Trafigura” Монгол дахь газрын тосны бизнестэйгээ холбоотойгоор олон сая ам.долларын алдагдал хүлээж магадгүйг хоёрдугаар сард бид мэдээлж байв. Тухайн үед тус компани Монгол дахь газрын тосны бүтээгдэхүүний үйлчлүүлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг тохиролцохоор болсон тухайгаа мэдэгдэж байлаа.

    Монголын газрын тосны зах зээлийн “өчүүхэн” хэмжээтэй харьцуулбал компанийн хүлээж болох алдагдал асар том байсан юм. АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдах газрын тооцоолсноор Монгол Улсын газрын тосны хэрэглээ 2022 оны байдлаар өдөрт 35 мянган баррель буюу одоогийн үнээр жилийн нэг тэрбум орчим ам.доллар аж.

    “Дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон компанийн өнцгөөс харвал Монгол Улс бол зах зээлд харьцангуй жижиг тоглогч. Trafigura-ийн санхүүгийн тухайд бидний мэдээлж байгаачлан Монголд хамгийн муугаар бодоход олон зуун сая ам.долларын алдагдал хүлээх нь. Компанийн хувьд энэ нь зохицуулж болохуйц хэмжээний алдагдал. Тэд өнгөрсөн жил 7.5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан шүү дээ. Гэхдээ л Монгол шиг жижиг зах зээлд ийм хэмжээний алдагдал хүлээх нь тааламжтай зүйл яавч биш”

    Ашиг буурав

    “Trafigura Group”-ийн бусад гол үзүүлэлтийг товчхон дурдвал тус компанийн ашиг санхүүгийн эхний хагас жилд 73 хувиар буурч, 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Энэ нь таваарын арилжааны бизнесээс олох ашгийн огцом өсөлтийн цикл дуусаж буйг илтгэж байна.

    Цэвэр ашиг нь 1.4 тэрбум ам.доллар болж буурахад тус компанийн төвлөрдөг эрчим хүч болон металлын зах зээлд үнийн хэлбэлзэл тогтворжсон нь голлон нөлөөлжээ. Цар тахал болон ОХУ, Украины зөрчлөөс үүдсэн түүхий эдүүдийн үнийн огцом савлагаа нь таваарын арилжаанд оролцогчдын ашиг цойлоход нөлөөлж байв.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих