Зургийг: Julia Chesky/Bloomberg
Гараараа тэмдэглэл хөтлөхөд тухайн мэдээллийг ямар нэг төхөөрөмж дээр шивснээс илүү сайн тогтоодог гэдгийг судалгаагаар тогтоожээ Ялангуяа дэвтрийн шугмын гадна сараачсан зургууд ой тойнд хамгийн сайн хадгалагддаг байна.
Харин олон хуудас цааснуудаас бичсэн, тэмдэглэснээ олдоггүй хүмүүсийн хувьд цаасан дэвтэр ашиглахын сул талыг сайн мэднэ. Энэхүү асуудлыг гараар бичихэд зориулсан, 650 ам.долларын үнэтэй “Boox Tab Ultra C Pro” хэмээх андройд үйлдлийн системтэй таблет шийдвэрлэж чадахаар болсон байна. Таблетын ажиллах функц, хайлтын систем нь компьютертой ижил түвшинд ажиллах чадвартай ажээ.
Таблетын “Pen2 Pro” үзэг нь даралтыг 4096 өөр түвшинд мэдэрдэг. Иймд бичих, сараачихад мөр нь цаасан дээр буух мэт гардаг байна. Мөн түүнчлэн 10.3 инчийн дэлгэц нь бусад өрсөлдөгч бүтээгдэхүүнд тэр бүр байдаггүй өнгөний сонголттой аж.
Олонх бэхэн үзэгтэй таблетыг энгийн, хөнгөн, батарейд гамтай байлгах үүднээс цөөн функцтэй бүтээдэг. 451 грамм жинтэй “Boox Tab Ultra C Pro”-ийг эсрэгээр нь баялаг функцтэй бүтээжээ. Тухайлбал: тэрхүү таблет 16 мегапиксел дурангаар бичиг цаасыг скан хийдэг байна. Арын хэсэгтээ “iPhone” гар утасны адил жижиг товгортой, үүнийг нь 150 ам.долларын үнэтэй, соронзтой гэр хийн тэгшилж болох аж.
Харин дэлгэц дээр нь хар цагаан тэмдэгтүүд болон зургуудыг 300 пиксель инчийн нягтаршилтайгаар нүдэнд тод харагдана. Өнгөтэй бол 150 пиксель байх аж.
Дэлгэцийн гэрэл нь бүдэг шингэн тул тод гэрэл тусгасан ч “iPad”-аас илүүтэй сонины цаас шиг мэдрэмж төрүүлнэ. Харин өнгөний кодтой бичвэр унших эсвэл текстийг тодруулахаар бол жаахан үнэтэй буюу 650 ам.доллар байх юм байна.