logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн банк: Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг сааруулах гол хүчин зүйл нь өрийн дарамт
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 02 09:35
    332

    Зургийг: С.Батсайхан

    Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө бууруулж, 4.8 хувь болголоо

    Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удаашрах төлөв ажиглагдаж, удаан хугацаанд өндөр хадгалагдаж буй бодлогын хүү, улам хурцдаж буй геополитикийн зөрчил тус бүс нутгийн төлөвт сөргөөр нөлөөлж байгааг Дэлхийн банк шинэ тайландаа онцолсон байна.

    Бүгд БНХАУ-аас шалтгаална

    Хагас жил тутам гаргадаг бүс нутгийн төлөвийн тайландаа Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2024 онд 4.5 хувь, 2025 онд 4.3 хувьтай гарна хэмээн тооцоолж, таван хувиар өснө гэсэн өмнөх төсөөллөө бууруулжээ. Хэдийгээр тус бүсийн дийлэнх орнууд өсөлтөөрөө дэлхийн бусад орнуудаас давахаар буй ч цар тахлын өмнөх үетэй харьцуулбал хурд нь удаан хэвээр байгаа юм.

    Өсөлтийг хойш чангаах гол хүчин зүйлсийн нэг нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын удаашрал болохоор байна. Дэлхийн банк тус улсын эдийн засаг энэ онд 4.5 хувь, ирэх онд 4.3 хувиар тэлнэ гэж үзэн, “БНХАУ өсөлтийн илүү тэнцвэртэй замнал руу шилжихээр зорьж байгаа ч эрэлтийг өдөөх альтернатив хүчин зүйл олоход хэцүү гэдэг нь харагдаж байна” хэмээн тайландаа дурджээ.

    unnamed (1).jpg

    Иймд БНХАУ-д зөвхөн уламжлалт төсвийн дэмжлэг хангалтгүй бөгөөд илүү хүчирхэг нийгмийн хамгаалал, татварын шаталсан тогтолцоо, мөн төсвийн зарцуулалтыг дэд бүтцээс хүн капитал руу шилжүүлэх нь иргэдийн хэрэглээг сэргээхэд дэм болно гэж үзсэн байна.

    Өрийн дарамтад хэт эмзэг

    Түүхэн дээд хэмжээндээ хүрсэн нүүрсний экспортын ачаар 2023 онд 7.1 хувиар өссөн Монгол Улсын эдийн засаг энэ онд 4.8 хувь болж саарах бол ирэх онд эргэн эрчээ авч 6.6 хувиар өснө гэж Дэлхийн банк “Өсөлтийн бат бөх суурь” тайландаа дурджээ. 2024 оны өсөлт 5.1 хувь байна гэсэн өнгөрсөн оны төсөөллөө Дэлхийн банк ийнхүү бууруулахад дээр дурдсан БНХАУ-ын удаашралаас гадна түүхий эдийн өндөр хамаарал, төгрөгийн худалдан авах чадвар зэрэг нөлөөлсөн байна.

    Үүнээс гадна өсөлтийг сааруулах дотоод хүчин зүйлсийн тэргүүнд өрийн дарамт орохыг анхааруулжээ. Улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа ялангуяа Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней улсад хэт өндөр байгааг дурдсан бөгөөд “Хэрэв бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж, инфляцыг хазаарлахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарвал дээрх харьцаа өмнөхөөсөө илүү эрчтэй нэмэгдэх эрсдэлтэй”-г анхааруулсан байна. Учир нь бодлогын хүү өндөр байснаар зээлийн хүүд төлөх дүн нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өрийн хуримтлалын нөлөөг багасгах хэмжээнд хүрэхгүй байх магадлал бий гэжээ.

    unnamed (3).jpg

    Мөн урт хугацаатай өрийн үйлчилгээ нь цаашид Монгол Улсын гадаад санхүүжилтийн гол хэрэгцээ болж, улмаар урсгал дансны алдагдал нөхөх, өрийн дахин санхүүжүүлэлт хийхэд хүндрэл учруулж болохыг дурдсан байна. “Fitch Ratings”-ийн тооцооллоор ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс жилд дунджаар 975 сая ам.долларыг өрийн үйлчилгээнд төлөхөөр байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих