
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
БНСУ-ын бараа хүргэлтийн “Coupang” компани сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаа алдагдалтай ажилласнаа тайлагналаа. Өнгөрсөн зургаадугаар сард тус компани 77 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Үүнд ашигт ажиллагаагүй “Farfetch Holdings” компанийг худалдаж авсан болон зохицуулалттай холбоотой асуудлаар Засгийн газраасаа торгууль авсан зэрэг нь голлон нөлөөлжээ.
Эдгээр алдагдлыг эс тооцвол “Coupang”-ийн II улирлын цэвэр ашиг 124 сая ам.доллар болохоор байгааг тус компани тодотгосон байна.
“Coupang” компани зах зээлийн цар хүрээгээ тэлэх зорилгоор ширүүн өрсөлдөөнтэй Тайваньд “AliExpress” болон “Temu” зэрэг компанитай өрсөлдөхийг зорьж байгаа аж.
Тайлант үзүүлэлтийн дараа тус компанийн хувьцааны ханш таван хувиар буураад байна.