logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “БиДиСек ҮЦК” ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагас жилд ₮3.8 тэрбум хүрэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 07 10:50
    249

    Зургийг: BDSec

    Оны эхний хагас жилийн байдлаар “БиДиСек ҮЦК” ХК МХБ дээр хийгдсэн нийт арилжааны 52.5 хувийг буюу 839.95 тэрбум төгрөгийн арилжааг дангаар гүйцэтгэжээ

    2024 оны эхний хагас жилд “БиДиСек ҮЦК” ХК 5.8 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болсныг Монголын Хөрөнгийн биржид тайлагнасан байна. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь 8.3 дахин өсөж, 3.8 тэрбум төгрөг хүрчээ.

    2024 оны эхний хагас жилийн байдлаар тус компани брокерын үйл ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын нийт 33 мянга гаруй үнэт цаасны данс нээж, харилцагчийн бааз суурийг нэмэгдүүлснээ онцолж байна.

    Тайлант хугацаанд Монголын Хөрөнгийн бирж дээр хийгдсэн нийт арилжааны 52.5 хувийг буюу 839.95 тэрбум төгрөгийн арилжааг дангаар гүйцэтгэжээ. Түүнчлэн биржийн бус зах зээлийн арилжааны хэмжээ, хөрөнгө оруулагчдын тоо тогтмол нэмэгдсээр байгааг тодотгож байна.

    Энэ оны эхний хагас жилийн байдлаар биржийн бус зах зээлээр дамжуулан тус компани нийт 14.2 тэрбум төгрөгийн арилжааг гүйцэтгэсэн байна.

    Андеррайтерийн үйл ажиллагааг нь аваад үзвэл “БиДиСек ҮЦК” ХК нь нийслэлээс гаргаж буй анхны бонд болох “Улаанбаатар бонд”-ын арилжаа болон “Сити ойл” ХХК, “Цогц зээл” ХХК-ийн хаалттай бондыг тус тус биржийн бус зах зээлд санал болгон арилжаалж, нийт 134.5 тэрбум төгрөгийг зах зээлээс татан төвлөрүүлээд байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих