logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    Bain & Co: Уул уурхай, эрчим хүчний компаниуд төсвөөсөө 20 хувиар илүү өндөр зардалтай байна
    Нийтэлсэн огноо: 2024 оны 06 сарын 10 09:45
    273

    Зургийг: Dado Galdieri/Bloomberg

    "Уул уурхайн төслүүдэд дижитал шийдэл, автоматжуулалт, хиймэл оюуны хэрэгслүүдийг ашиглах нь санхүүгийн үр ашигтай зарцуулалтад чухал нөлөө үзүүлж байна"

    Уул уурхай, эрчим хүчний компаниуд дунджаар 15-20 хувийн төсвийн илүү зарцуулалттай ажиллаж байгааг менежментийн зөвлөх компани “Bain & Company”-ийн судалгаа харууллаа. Ингэснээр эрчим хүчний шилжилттэй холбоотой төслүүд 2030 он хүртэл  жил бүр 1.5 тэрбум ам.долларын илүү зарцуулалт гаргах эрсдэлтэй байна.

    Иймд төслийн төсөв, хугацааг хэтрүүлэхгүйн тулд санхүүгийн удирдлагын уламжлалт арга барилаа эргэн харах шаардлагатай байгааг тус компани анхааруулжээ. Тухайлбал: никелийн “Horizonte Minerals” компанийн Бразил дахь никелийн төсөл анх 537 сая ам.долларын төсөвтэй байсан ч сүүлд нэг тэрбум ам.доллар болгож, өсгөх шаардлагатай байгаагаа тайлагнасан байна. Мөн никелийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 100 хувьд хүргэх хугацаагаа зургаан сараар хойшлуулсан аж.

    Үүнээс гадна уул уурхайн төслүүдэд дижитал шийдэл, автоматжуулалт, хиймэл оюуны хэрэгслүүдийг  ашиглах нь санхүүгийн үр ашигтай зарцуулалтад чухал нөлөө үзүүлж байгааг дээрх судалгаа харуулж байна.

    Cэтгэгдэл бичих