logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал дараагийн шатанд орлоо
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 21 09:00
    3763

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын барилгын компаниуд 2021 оноос хойш 111 тэрбум ам.долларын бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байна

    БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн хямрал эхэлснээс хойш багадаа барилгын 23 компани болон холбогдох компаниуд Хонгконгийн зээлдүүлэгчдээс өрийн төлбөрийн нэхэмжлэх хүлээн аваад байгаа аж.

    Одоогоор тэдгээр компаниудын тавынх нь үйл ажиллагааг зогсоох шүүхийн шийдвэр гарсны дунд уналтад орсон “China Evergrande Group” багтжээ. Үүнээс өмнө тус компанийн дотоодын зах зээлийн гол нэгж нь хоёр жил дараалан орлогоо 78 тэрбум орчим ам.доллароор өсгөж худал тайлагнасныг БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо мэдээлээд байв.

    Мөн “Redsun Properties”, “Kaisa Group” зэрэг үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч жижиг компаниуд өрөө төлж чадахгүй болсноос ирэх долоо хоногт шүүхийн сонсголд дуудагджээ.

    БНХАУ-ын барилгын компаниуд 2021 онд үл хөдлөх хөрөнгийн хямрал эхэлснээс хойш 111 тэрбум ам.долларын бондын төлбөрөө төлж чадахгүйд хүрээд байгаа юм.

    Cэтгэгдэл бичих